ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ТОС ИДЭХИЙГ 'ХЭВИЙН' ГЭЖ ҮЗЭХ ВЭ? №332

Хөдөлгүүрийн насжилтаас хамаарч, түүний элэгдлээс шалтгаалж тос иддэг. Үүнд жийрэг резин, поршенгийн бүсний (кольц) элэгдэл зэрэг нь тосыг шатах хөндийд оруулж тос идэх шалтгаан болдог. Хэрвээ шатах хөндийд тос ороод шатвал яндангаас цэнхэр утаа гарч мэдэгддэг.

Тэгвэл ямар хэмжээтэй идэхийг ХЭВИЙН гэж үзэх вэ? мөн шинэ хөдөлгүүрт хэдий хэмжээний тос идэхийг хэвийн гэж үзэх вэ? энэ талаарх судалгааг гадаад материалаас орчуулсныг хүргэж байна.

Шинэ хөдөлгүүр бүрийн тос идэлт нэгэн жигд байдаггүй. Жишээ нь БМВ-ийн үйлдвэрлэгчийн гарын авлага ном дээр 1600 км тутамд 900 мл тос идэхийг хэвийн гэж үзэх нь бий. Харин GM компанийн хувьд 3200 км тутамд 900 мл тос идэхийг хэвийн гэж үздэг юм байна. Харин бусад үйлдвэрлэгчид энэ талаар гарын авлага ном дээрээ бичээгүй байдаг.

За ямартай ч шинэ хөдөлгүүр бага зэргийн тос идэх нь түгээмэл байдаг юм байна.

За ямартай ч шинэ хөдөлгүүр бага зэргийн тос идэх нь түгээмэл байдаг юм байна. Энэ ч аргагүй биз. Шинэ боосон хөдөлгүүр ч гэсэн 200-300 мл тос идэх нь хэвийн үзэгдэл байдаг. Учир нь хөдөлгүүр доторх үрэлтийн гадаргууг жигд болгох процесс энд явагддаг.

Харин таны хөдөлгүүр 80,000 км гүйлттэй атлаа тос идээд байвал тусдаа асуудал болж хувирна. Хэрвээ хөдөлгүүр 5000 км тутамд тосоо гоожуулж алдаагүй атлаа идээд байвал лагшин муу байгаагын шинж. Энэ нь цилиндрийн кольц муудсанаас болж шатах камер луу тосыг алдаж байгаагаас үүдэлтэй. Заримдаа 120,000 км явсан хөдөлгүүрт гарч эхлэх нь түгээмэл байдгийг сануулая.

Орчин үеийн шинэ хөдөлгүүр илүү урсамтгай, зууралдах чадвар багатай 5w20 эсвэл 0w20 тосыг хийхийг зөвлөдөг болсон. Ингэж урсамтгай, зууралдах чадвар багатай болсноор дээрх хэлээд байгаа жийрэг, бүс зэргийн гулгах чадварыг сайжруулдаг, хамгаалах давхаргыг илүү богино хугацаанд үүсгэх давуу талтай гэхдээ тос идэлтийг ихэсгэсэн.

Үүнээс гадна худалдан авагч нар тос идэлтийг хэр зэрэг байхыг хэвийн гэж үзэх талаар байнга үйлдвэрлэгчдэд гомдол тавьдаг. Ялангуяа шинэ хөдөлгүүр, шинэ машин авсан хэрэглэгчид гомдол ихээр тавьдаг бөгөөд Ауди, БМВ, Хонда, Субару, Тоёота зэрэг компаниуд энд голцуу хамрагдана. Тэд зарим тохиолдолд эргэн таталт хийж хөдөлгүүрийн зарим эд ангийг нь солих алхмуудыг ч хийсэн байдаг.

Эдгээр асуудлууд нь ердөө 2%-д тохиолддог аж.

  • Дээрхээс үүдээд Хонда хөдөлгүүрийн баталгааны хугацааг (4 цилиндртэй 2008-2011 Аккорд, 2010-2011 CR-V) 200.000 км болгон сунгасан байх юм. Учир нь худалдан авагч нар 1600 км-т 900 мл тос идэж байгаа гомдолтой холбоотой аж.
  • Өөр нэгэн жишээ гэвэл Тоёота компани 2007-2011 онд үйлдвэрлэгдсэн 2AZ-FE хөдөлгүүрийн баталгаат хугацааг 10 жил юм уу 240.000 км болгон нэмэгдүүлсэн байх юм. Учир нь мөн л адил худалдан авагч нар тос идэж байгаа шалтгаан үндэслэл болсон аж.
  • Бас бүгд ийм хүлцэнгүй байдаг гэвэл худлаа. Зарим үйлдвэрлэгч жишээ нь СУБАРУ үүнийг жолоочийн хөлнөөс шалтгаалдаг, явдаг хэлбэрээс шалтгаалдаг гэж өөрсдөөсөө хаацайлдаг байна. Цоо шинэ 2012 оны Субару Импреза Спорт хэйчбэк авсан Shelly Shugars гэх эрхэмд энэ асуудал тохиолдсон бөгөөд 1,300-1,600 км тутамд 900 мл тос нэмүүлэх болж. Үүнийг гомдоллоход Субаругийн дилер хэвийн гэж үзсэн бөгөөд өөрөө үүнийгээ зас гэж $500 долларыг санал болгосон байна. Мэдээж хөдөлгүүрийг шинээр боох нь үүнээс илүү үнэтэйг тэд мэдэж байгаа.

Гэхдээ дээрх мэдээллээр таныг айлгах гээхгүй юм. АНУ-ын Consumer Reports-ийн 2010-2014 үйлдвэрлэгдсэн 498,900 автомашины судалгаагаар 98% нь ямар нэгэн тосны асуудалгүй байгааг баталсан байдаг. Дээрх асуудлууд нь ердөө 2%-д тохиолддог аж.

ИДЭЖ Л БАЙГ УУ?

Доорх график нь үйлдвэрлэсэн оноос хамаарсан тос идээд байгаа загварыг хувиар үзүүлбэл.

ТОП 30 тос иддэг загвар

2014 оны Consumer Reports’ -ийн 498,900 машины судалгаан дээрээс топ 30 тос иддэг машиныг ийнхүү тооцоолж гаргасан байдаг.