ХҮҮХДИЙН СУУДАЛГҮЙ БОЛ ЭМНЭЛГЭЭС ГАРГАХГҮЙ

Швед улсад сүүлийн 40 жилд зориулалтын суудал дээр сууж явсан нэг ч хүүхэд амь насаар хохироогүй.

Ам бүл нэмсэнд андын сэтгэлээр баяр хүргэе! Харин одоо эмнэлгээс очиж авах хүсэн хүлээсэн мөч ирлээ. Хаалгаа нээж эхнэрээ ард суулгаад, бяцхан үрийнхээ зулайг үнэрлэчхээд зөөлөн дамжууллаа...

ЗОГС! Хамгийн чухал зүйл болох хүүхдийн суудлыг мартсан байна!

Амьдрах орчин, аюулгүй байдлаараа алдартай Швед улсад шинэ төрсөн нярайг эмнэлгээс гаргахдаа заавал ХҮҮХДИЙН СУУДЛАА БЭЛДСЭН БАЙХ гэсэн хуультай. Хэрвээ хүүхдийн суудал байхгүй бол эмнэлгээс гаргахгүй. Тэд ч энэ хуулиа сайн биелүүлдэг ба нийт хүүхдийн 90% нь зориулалтын суудал дээр сууж явдаг.

Яагаад машинд хүүхдийг зориулалтын суудалд нь суулгах хэрэгтэй вэ?

Машин 45 км/цаг хурдтай бол жолооч мөн адил 45 км/цаг хурдтай явж байгаатай ижил. Харин машиныг гэнэт зогсоох хүртэл машин доторх хүн өөрийгөө ийм хурдтай явж байсныг мэддэггүй.

Дэлхийн хамгийн хурдан хүн 100 метр гүйгээд хана мөргөвөл юу тохиолдох бол? Хариулт маш энгийн, таны биеийн жинг 30-60 дахин үржсэнтэй тэнцэх хүч таныг эргүүлэн цохих болно.

Инерц ба хүч!

Эдгээр байгалийн хууль хүүхэд бүрт адилхан үйлчилнэ. Таны хүүхэд хөөрхөн, ухаалаг гээд ямар ч байсан хамаагүй хананы эргүүлэн цохих хүч 2-3 дахин буурахгүй! Харин таны хүүхэд дэлхийн хамгийн хурдан хүнтэй зэрэгцээд гүйж байхад хаанаас ч юм хана гарч ирээд түүнийг мөргөвөл яах вэ? Эсвэл хананд хүрэхээс өмнө гэнэт олсоор татаж зогсоовол танд ямар байх санагдах вэ? Энэ бол хүүхдийн АЮУЛГҮЙН СУУДЛЫГ хэрэглэх шалтгаан.

Монгол улс төрөлтөөрөө дэлхийд 110-р байранд жагсдаг. Харин зам тээврийн ослоор жилд 40-50 хүүхэд амиа алддаг, сүүлийн 6 жилийн байдлаар улсын хэмжээд ослоос гэмтэл авсан 6045 хүүхэд, түүнээс 250 нь амиа алдсан гэдэг тоон үзүүлэлт ч бий. Тиймээс энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэх алхмыг эцэг эхчүүд бид өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй.

0-2 нас

1-6 нас

4-12 нас

9-дээш

Хүүхдээ 2 нас хүртэл нь арагш харсан суудалд суулгах хэрэгтэй. Энэ нь толгой, хүзүү, нуруунд илүү найдвартай хамгаалалт болдог.

Бага насны хүүхдийг урагш харсан суудалд аль болох бүрэн бэхэлгээтэй суулгах хэрэгтэй. Учир нь хүүхэд 5 нас хүртэл ээ цэх сууж сурдаггүй.   

Хүүхэд урагш-харсан суудлын аюулгүй жин ба өндрийн хэмжээг давж гарсан үед өндөрлөсөн суудлыг сонгох нь зүйтэй. Өндөрлөсөн суудлыг ашиглаж байгаа үед машины суудлын бүсийг зөв бэхэлсэн байх шаардлагатай.    

Хүүхэд 150 см ба түүнээс дээш өндөртэй болсон үед машины аюулгүйн бүсийг зүүлгэх боломжтой болдог.

Хүүхдийн суудлыг ашиглахад анхаарах зүйлс!
  • Нас: Хүүхдийн нас багасах тусам хүүхэд эмзэг, хүзүү, нурууны бүтэц хөгжөөгүй байдаг тул илүү их хамгаалалт шаардлагатай.
  • Зориулалт: Хүүхдийн суудлын үйлдвэрээс заасан жин ба өндрийн хэмжээг дагах
  • Машинд тань таарч байх: Хүүхдийн суудал бүр машин бүрд тохирдоггүй ба худалдаж авахаас өмнө туршиж үзээрэй.
  • Ашиглахад хялбар байх: Хүүхдийн суудлын хэв шинжүүдийг туршиж үзээд өдөр бүр зөв, аюулгүй суурилуулж чадах суудлыг сонгоорой.
  • Том болсон үед: Өндөрлөгч суудлууд нь том болж буй хүүхдүүдэд зориулагдсан ба аюулгүйн бүс дангаар хэрэглэж болох өндөр хүртэл хүүхдэд суудал өндөрсгөгч ашиглана.