ROLLS-ROYCE ЦҮНХНИЙ КОМ ШИНЭ МЕРСЕДЕСЭЭС ҮНЭТЭЙ

Роллс-Ройс компани багаажны ачааны бүрдлээ танилцуулаа. За энэ ч яахав угаасаа танилцуулж л байдаг эд. Гэхдээ нэг том асуудал байна аа. Юу вэ гэвэл үнэ. Энэхүү цүнхний иж бүрдлийг Wraith хэмээх загварт зориулан бүтээсэн бөгөөд нийт өртөг нь $45,000 юм байна. Аймаар байгаа биз? За үнэ одоо дүүрч яагаад ийм үнэтэй болсныг нь сонирхож үзтэл бүх хэсгүүдэд карбон файбер материал болон арьс ашиглаж хийсэн тул маш хөнгөн болсон гэнэ.

Мэдээж эргономик гэж чухал зүйлийг люкс байдалтай хослуулсан учраас ийм үнэтэй болсон гэж тэд тайлбарлаж буй. Зургаас харахад өнгө будаг, хийц бол ярилтгүй юм аа. Гэхдээ $45,854 доллараар 9 ширхэг Приус 30 авчихна шүү дээ. Үлдсэн багахан хэмжээний мөнгөөр нь энэ зэргийн зүйлсийг хийчих гарын дүйтэй хүнээр аятайхан хийлгэчих сонголт бас бий.

Гэхдээ Wraith Luggage Collection-ийн үнэ танд таалагдахгүй, хэт үнэтэй санагдаж байгаа бол энэ нь танд зориулагдаагүй гэсэн үг юм.