МАЛЧИДДАА БАРИХ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ – ДУЛААН НЭМНЭЭ АЯН

Зиг Заг Фейшн ХХК-ний санаачилгаар жолооч нартай хамтран жил бүр уламжлал болгон зохиогддог “Дулаан нэмнээ” аян энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн аян 2-р сарын 18-наас 3-р сарын 10-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд цугласан бүрээсээр хурга, ишиг, тугалын нэмнээ, уут зэргийг урлан 3-р сардаа багтаан “Онцгой байдлын ерөнхий газар”-т хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

Эрхэм жолооч та “Дулаан нэмнээ” аянд оролцоод халуун сэтгэлээр малчиддаа туслахаас гадна хуучин суудлын бүрээснийхээ өнгө, загварыг шинэчлэн шинэ бүрээсээ 10% хямдралтай үнээр захиалаарай.

Жолооч таны алтан шар зам өлзийтэй байх болтугай.