ИТГЭЛ НАЙДВАР, PRADO

Хөдөө хээр аялах дуртай эсвэл тав тухыг эрхэмлэдэг хүмүүс бараг бүгд нэг сонголтон дээр л хүрч ирдэг.
ТАНИЛЦ хаа ч итгэл алдаагүй “хуурай газрын хөлөг” Тоёота прадо 

Хэнб гуай ч муу хэлж чаддаггүй Prado-ийн түүхийг ялагдсан Япончууд бичиж эхэлсэн юм. Тэгэхдээ дэлхийн хоёрдугаар дайны сүүл рүү аргагүй хүчгүйдэж, доройтон, улмаар Америкчуудад бууж өгсөн Японууд ёстой л барууны нөхдийн суу гэсэн газар нь сууж, бос гэсэн газар нь боссон байгаа юм.

Одоо яая гэхэв. Өөрсдөө гэм хийсэн улс. Тэгж байтал энэ үеэр Японы инженерүүд Америк цэргийн бартааны мангас болох алдарт Jeep-ийн загвар дээр тулгуурлан нэгэн машин зохион бүтээж, түүнийгээ ч өргөн дэлгэр хэргэлжээ. Америкчууд ч анхандаа түүнийг тоосонгүй. Загвар дээр тулгуурласан ч гэж дээ бараг л хуулаад тавьчихсан байгаа юм.

Тэр нь тэгээд Toyota jeep Model FJ28, Model FJ 24... өшөө юу юу ч билээ, нэг тийм болхидуу загвартай, өнгө үзэмж тааруухан машинууд байж. Гэвч Toyota jeep машины үйлдвэрлэл овоо хэдэн жил үргэлжилж, дайнд ялагдсан самурай нар унах унаатайгаа л байлаа.

Тэгсэн чинь байдал бишдээд явчихжаа. 1954 онд Америкийн Виллис компани зохиогчийн эрхийн дагуу “Жийп” гэдэг нэрээ эзэмшинэ гээд гомдол гаргачихаж. Япончуудад ямар ч боломж байсангүй. Японууд хэл ам, хэрүүл тэмцэл хийхийн оронд  “та бүхэндээ баярлалаа” гэж 90 градус бөхийгөөд  “Жийп” гэдэг нэрийг “Тoyota” гэдэг нэрнийхээ араас үүрд салгах хэрэгтэй болов. Тэгээд яасан гэхээр:

Toyota компанийн технологи хариуцсан захирал ноён Умехарагийн өрөө

  • Бид өнөөдрөөс эхлэн Америкчуудтай нэр, ус булаацалдахгүй ээ. Агуу Япон улсынхаа нэрийг дэлхийд цууриатуулах шинэ машиныг бид танилцуулна. Тиймээ өнөөдрөөс эхлэн Тоёота Жип гэдэг үгийн мартаж Тоёота Лэнд Круйзер мэндэллээ. Банзай

Тэгээд ажилдаа шууран орсон инженерүүдэд дахиад л бэрхшээлүүд гарч ирлээ. Дайн дуусаж, Японы эзэн хааны арми татан буугдсан гэдгийг тэд бас л мартаагүй бололтой. Зөвхөн цэрэг, армид зориулсан баахан хүнд, хатуу, дотор нь жирийн хүмүүс суухын аргагүй хүдэр, хадар машинууд үйлдвэрлэчихсэн байгаа юм.

Toyota-д бас нэгэн хэрэгцээ, шаардлага байсан нь дотоодын зах зээл буурсан учир гадаад руу гарах байлаа. Гэхдээ ижилхэн зүүн гарын дүрэмтэй улс, орнууд руу тэд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд бас ч юм юм үзсэн. Ингэхийн тулд өмнөх нөгөө танк, онгоц шиг машинуудаа уг, үндсээр нь өөрчилж сайжруулах ажлыг эрчимтэй хийж, хүмүүсийн хүссэн тав тух, тохилог байдлыг нь бүрдүүлжээ. Энэ чинь байз, 1956 оны үйл явдал агаад чухамдаа алдарт Land Criuser-ийн жинхэнэ түүхийг эндээс л албан ёсоор эхлүүлэн үзэж болно.

  • Жаргалтай жараад он, далайн давалгаа шуугисан далаад он эцэслэж, наргиантай наяаад он гараад ирсэн чинь дахиад юм өөр боллоо. Дуулиантай ерэн он хүмүүсийг бүүр ч муу занд сургаж орхив. Toyota Land Criuser-70 хэмээх зүйрлэн хэлбэл газар уснаа явагчийг 1984-1990 оны хооронд үйлдвэрлэсэн юм.
  • Тэгтэл энэ үед хотуудын замын хөдөлгөөнд оролцох машинуудын тоо хэд дахин нэмэгдэж, түүнийг нь дагаад хүмүүс данхар том машин гэхээсээ илүүтэй, дунд гарын, эсвэл хөнгөн, жижиг машинд дурлах болжээ.

Шинжээч: Хүмүүсийн энэ хүслийг судалж мэдсэн Toyota сая, сая хэрэглэгчдээ алдахгүйн тулд  Land Criuser-ийнхээ илүү хөнгөн хувилбар болох Прадог үйлдвэрлэж эхэлжээ.

Прадо хүмүүст шууд л таалагдав. Хот, хөдөөгийн аль ч замд дажгүй сайн явчихдаг, яахав ах Land Criuser-ээс хүч чадал багахан дутуу ч гэсэн тав тух илүү, бүр тодруулах аваас урд тэнхлэгийг пүрштэй болгосон нь зөөлнөөс гадна жолоодоход илүү тухтай болжээ. Прадог 84 морины хүчтэй, 2.4 литр ажлын багтаамжтай хөнгөн, шатахуунд хэмнэлттэй шинэ Турбо дизель хөдөлгүүрээр тоноглосон юм.  

  • Энэ анхны Прадо төгс бүтээл байгаагүй юм. Toyota Land Criuser ангилалын машинуудын борлуулалтыг сайн байлгахын тулд түүнд илүү их шинэчлэл хийх ёстой байлаа. Тиймээс инженерүүд 1990 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэн цоо шинэ Прадог худалдаанд гаргасан нь хүмүүсийн хүсэл, мөрөөдлийн хүлэг болжээ.
  • Шинэ Прадогийн өнгө, үзэмж, хэлбэр загвар хэнд ч гологдохгүйгээс гадна бат бөх раам, бүх дугуйн хөтлөгч нь энэ машиныг хүссэн газартаа хүрч чадах шидэт хивс мэт санагдуулж, дээр нь 7 хүний багтаамжтай болгосон нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа болсон юм.

Шинжээч: Гэхдээ дээрх үзүүлэлтүүд бол зөвхөн өнгөц зүйлс. Прадогийн жинхэнэ давуу талууд бол тэр хол явдалтай амортизатортой, тэнхлэг хоорондын дифферециал түгжих боломжтой байнгын бүх дугуйн хөтлөгчтэй, бууруулах дамжуулга бүхий хүч хуваарилах хайрцагтай.

  • Аливаа зүйл өрсөлдөгчгүй бол хөгжих тухай санасны гарз. Тэр ч утгаараа нөхөр Прадотой хамгийн хүчтэй өрсөлдсөн Жийп ангилалын машин бол ноён Мицүбиши Пажеро... гэсэн ч энэ өрсөлдөөнд Прадо ялалт байгуулсан гэхэд хилсдэхгүй. Учир нь Прадонд Пажерогоос илүү давуу талууд олон байсан юм.
  • Жолооч Би Пажеро,Прадо аль алиныг нь унаж үзсэн. Прадо хамаагүй саруулхан,цэлгэр салонтой, жолооны хүрд, жолоочийн суудал нь олон тохируулагтай, бусад суудлууд ч гэсэн зорчигдын ая тухад нийцсэн юм шиг санагддаг. Тэр тусмаа шаардлагатай үед Прадогийн хойд эгнээний суудлын түшлэгийг буулгаад ор болчихдог болохоор хөдөө гадаа үнэн амар.

Тийм ээ Прадо үнэхээр хүмүүст таалагдсан юм. Тэгсэн ч Пажеро бууж өгөлгүй өрсөлдсөөр. Чухамдаа Прадо, Пажеро хоёрын өрсөлдөөн ширүүсэх тусам тэдний чанар чансаа нь сайжирч, эцсийн дүнд хэрэглэгчид л хожсоор ирсэн түүхтэй. 

Тийм ээ хэзээ ч хаа ч итгэл алдаагүй “хуурай газрын хөлөг” Тоёота прадо