ТАХИР ГОЛЫН ШКИВ


Тахир голын шкив тахир голын урд хэсэгт суурилуулагдсан бөгөөд шкив дээр суух ременээр генератор, эйр кодейшны компрессор зэрэг төхөөрөмжүүдэд эргэлт дамжуулах зорилготой байдаг.

Тахир голын шкив элэгдсэн муудсан шинж тэмдгүүд

  • Тогших мэт дуу гарах 
  • Хөдөлгүүрийн дагалдах төхөөрөмжүүд болох генератор, эйр кондейшн, руулийн гидрийн аппарат зэрэг ажиллахаа болих

Шкивыг засварлах зөвлөгөө

  • Шкивыг боосон боолт суларсан байж болно
  • Шкив нь дундаа резинэн хавчуургатай хоёр хэсгээс бүрдэнэ.
  • Шкивын резин элэгдсэнээс болж хэвийн бус дуу чимээ гарч эхэлдэг.