BMW X3 SERIES

BMW X5-ийн амжилттай худалдаалагдсанд үндэслэн Lexus RX буюу Toyota Harrier-тай өрсөлдүүлэх зорилгоор 1999 онд Х3 гэсэн шинэ автомашин бүтээх төсөл эхлүүлжээ.

BMW компанийнхан орчин үеийн SUV (Sport Utility Vehicle) гэсэн ангиллаас тусдаа шинэ ангилал гаргаж түүнийгээ SAV (Sport Activity Vehicle) хэмээн нэрлэжээ.

  • Энэ төслийн хүрээнд Х3 төсөл эхэлсэн. Х5 нь 5 серийн седаны үндсэн эд ангийг ашигласантай адилаар Х3 нь мөн адил 3 серийн седаны үндсэн эд ангиуд дээр тулгуурлан бүтээгджээ.

Тэнхлэг нь хүртэл 3 серитэй адил болсон байна. Гадна талын дизайн нь хүртэл онцын өөрчлөлтгүйгээр шууд Х5-аас хуулбарлан жижгэрүүлсэн юм шиг болсон байна. Байнгын 4 дугуйгаар хөтлөх 4WD xDrive нь мөн л Х5 тай адил болжээ.

2003 оны Франкфуртын авто үзэсгэлэнд олонд танилцуулагдсан. Тухайн үедээ 2006 онд АНУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэгээс Poor буюу аюултай автомашин гэсэн үнэлгээг өгчээ.

Харин 2008 онд сайжруулсан загварт нь хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна. 2.5 ба 3 литрийн хөдөлгүүртэйгээр X3 2.5i, X3 3.0i нэрээр худалдаанд гарсан байна.

2006 оны 11 сард хөдөлгүүр болон хурдны хайрцагт өөрчлөлт оруулснаар хучин чадлыг нэмэгдүүлж шатахуун зарцуулалтыг багасган хэсэгчилсэн сайжруулалт хийж X3 2.5si, X3 3.0si нэрээр худалдаанд гаргажээ.

Мөн М компани агаарын эсэргүүцэл бууруулах бамперийн болон хажуу хормойнууд, амортизатор, пүрш, ободыг тавьж M-Sport Package I/II ыг гаргажээ. Package I нь спорт хатууруулсан тэнхлэгтэй бол Package II нь офроад буюу муу шороон замаар явахад зориулагдан хийгдсэн байна.

3.0i(2003 он - 2006 он)

  • 3.0 литрийн цуваа 6 цилиндртэй  DOHC хөдөлгүүртэй.(231м.х/30.6кг・м),5AT, 4WD.

2.5i(2003 он - 2006 он)

  • 2.5  литрийн цуваа 6 цилиндртэй DOHC хөдөлгүүртэй.(192м.х/25.0 кг・м),5AT,4WD.

3.0si(2006 он)

  • 3.0 литрийн цуваа 6 цилиндртэй  DOHC хөдөлгүүртэй.(272м.х/32.1кг・м),6AT, 4WD.

2.5si(2006 он)

  • 2.5  литрийн цуваа 6 цилиндртэй  DOHC хөдөлгүүртэй.(218м.х/25.5 кг・м),6AT, 4WD.