ӨВӨЛ БА ЗУНЫ ШИЛ АРЧИГЧИЙН ЯЛГАА

Нартай, хуртай, шороотой, цастай бүхий л нөхцөлд таны харах байдлыг сайжруулахад шил арчигч тусалдаг. Эдгээр өөр өөр орчинд тунгалаг харахын тулд зөв шил арчигчаа сонгох хэрэгтэй. Зах зээлд силикон болон энгийн шил арчигч түгээмэл байдаг бөгөөд түүнийг өвөл, зуны ч гэж заримдаа ангилах нь бий.

ӨВӨЛ

1. Хамгаалалт
Гадаа тавьдаг бол уламжлалт рамтай арчигчид цас, мөс, бороо, шороо орж рамны хөдөлгөөнийг хязгаарладаг. Ингэснээр жигд дарах боломжгүй болдог. Харин хамгаалалттай бол бүх улиралд харагдацыг тунгалаг байлгана.

2. Бэхжүүлсэн рам
Өвлийн шил арчигч нь олон эд ангиас бүрдэггүй. Тиймдээ ч рам мөстөх гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс ямар ч үед жигд дарж, бохирдлыг чадварлаг цэвэрлэж чадна.

3. Синтетик резинтэй
Хүйтэнд уян хатан шинж чанараа алдахгүйн тулд резиний орцонд силикон болон тефлон орц нэмдэг. Ингэснээр хасах хэмд ажиллах чадвартай болдог.

ЗУН

1. Олон хэсгүүдтэй
Уламжлалт шил арчигч нь олон хэсгүүдээс бүрддэг. Харамсалтай нь өвөл мөстөж хөлддөг сул талтай.

2. Рам нь хөнгөхөн
Хөнгөхөн тулд бороон дуслыг хурдан арчихад тустай. Энэхүү нимгэн, хөнгөн бүтцээс нь хамаарч зуны гэж тодотгосон байдаг.

3. Нимгэн резинтэй
Зуны шил арчигчийн резин нь салхины шилтэй нарийхан хэсгээр шүргэлцдэг. Мөн байгалийн резинийг түүнд ашигладаг бөгөөд дулаан хэмд л арчих чадвараа хадгалж чаддаг.