V8 ДИЗЕЛЬ TOUAREG-ИЙН СУРАГ
VW компани Женевийн Мотор Шоунд VW Touareg V8 TDI загварыг танилцуулах гэж байна. Тиймээ энэ бол 4.0 литрийн хос турботой дизель мотор юм.
Хүч хэдийн гэж үү? 419 морины чадалтай. 0-100-г 4.9 секундэд авч 250 км/ц хурдлах чадвартай. Ийм хувилбар нь гарах гэж байгаа болхоор зарим зүйлс нь өөр байх уу гэж бодож магад. Жишээ нь аеродинамикийн нэмэлт, лаг капот зэргийн аль нь ч түүнд нэмэлтээр хийгдэхгүй.
Ганц нэмсэн нь V8 эмблем л байх гэнэ. Бас хийн пүрш, 10 инчийн обуд стандартаар ирэх гэнэ.
Эх сурвалж: topgear