ДИЛЕРИЙН ГАДНАХ МАШИНУУДЫН 124 ОБУДЫГ ХУЛГАЙЛЖЭЭ

Америкийн Луйзанагийн Slidell-д байрлах Chevrolet-ын дилерт хулгай гарчээ. Тэд домкратаар хөндийрүүлээд обудыг нь авч, модоор тулаад орхиж. Ердөө 2 хулгайч бүхэл шөнийн турш 124 обудыг тайлж авсан гэдгийг Slidell-ын цагдаагаас мэдэгдсэн юм.

Нийт өртсөн машины тоо 31 бөгөөд үүнд Tahoe, Malibu, Colorado зэрэг загварууд өртсөн. Хулгайлсан обудаа бүхээгтэй ачааны машинд ачин одсон байна. Тэд хулгай хийхдээ гэрэлтүүлэггүй хэсэгт зогссон машинуудыг сонгосон аж. Харин дилерийн эзэн Matt Bower мэдэгдэхдээ хулгайч нарын мэдээллийг өгсөн хүнд $25,000 долларыг өгөхөө амалсан юм.