ХЭСЭГЧЛЭН ШИНЭЧЛЭГДСЭН 2020 LEXUS GX 460

Шинэчлэгдсэн 2020 Lexus GX 460 загвар нь өвөрмөц шинэ нүүр, Lexus Safety System+ зэргийг стандартаар санал болгож байна. Одоо та бүхэнд дэлгэрэнгүйг танилцуулая.

Мэдээж гадаад загварын хувьд илүү загварлаг төрхтэй болсон байна. Улмаар Офф-роад багц гэх зүйлийг санал болгож байгаа бөгөөд тэр нь замын гадаргууг сонгож түүнд тохирсон жолоодлогыг санал болгодог системтэй болжээ. Улмаар аюулгүй системийг стандартаар суурилуулах болсон байна.

Харин салоны хувьд 7 хүний суудалтай бөгөөд халж хөрдөг урд суудлыг бүх хувилбарт суурилуулах болсон. Мөн Sport Design багцыг Premium болон Luxury хувилбарт санал болгож байгаа гэнэ. Ингэснээр 2-р эгнээний суудал нь илүү том орон зайтай манайхны хэлдгээр каптайн суудалтай болох гэнэ.

Урд нүүрний тухайд шигүү шивсэн хурц хэлбэрийн загвартай, шинэчлэгдсэн гурвалжин хэлбэртэй LED гэрэлтүүлэг зэрэгтэй, Спорт хувилбартаа урд гуперийн доод нэмэлт, хойд гуперийн доод нэмэлт, хар өнгийн яндан, 19 инчийн хайлшин обуд зэргийг санал болгоно.

  • Хөдөлгүүрийн хувьд 301 м.хүчтэй 4.6 литрийн V8-тай.
  • Салоны өнгө нь 7 сонголттой
  • KDSS гэх замын тав тухыг хангахад зориулагдсан системтэй