АГААРЖУУЛАГЧИЙН ТОХИРУУЛАГЧ БОЛОН РЕЛЕЙГ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Таны машины агааржуулагч болон халаагуурын тохируулагч нэг чиглэлд очиж гацсан эсвэл огт хөдөлгөөнгүй болсон бол түүнийг засах цаг нь болсон гэсэн үг. 

Агааржуулагчийн унтраалга эвдэрснийх илэрхийлэх хэдэн ерөнхий шинж тэмдэг байдаг. Үүнд: агааржуулагч зөвхөн нэг түвшинд ажиллах энэ нь бусад түвшний холболт салсныг илэрхийлнэ, унтраалга нэг байрлалд очин гацах зэрэг нь унтраалга эвдэрсэн болохыг илэрхийлнэ. Доорх арга нь 80, 90-ээд оны машинуудад хэрэгжүүлж болохуйц бөгөөд сүүлийн үеийн машинууд бүрэн компьютержсэн, электронжсон учраас нарийн оношилгоо шаарддаг.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Системийн нөхцөл байдлыг үнэлэх
  • Тээврийн хэрэгслийн гарын авлага

Алхам №1: Таны тээврийн хэрэгсэл ямар төрлийн системтэй болохыг тодорхойлох. Үүнийг хийхэд тээврийн хэрэгслийн үйлдвэрийн гарын авлага тус болно. 

Зарим машины агааржуулагч гар тохируулгатай эсвэл автомат тохируулагчтай байдаг. Хэрэв бүрэн автомат системтэй бол, унтраалгаар ажилладаггүй байх магадлалтай. Учир нь бүрэн автомат систем нь температур хяналтын самбар эсвэл авто тохиргоогоор ажилладаг. 

Ихэнх бүрэн автомат систем нь агааржуулалтын унтраалгыг хяналтын самбарт нэгдсэн байдаг ба солих шаардлагатай үед бүтэн нэгжээр нь солих шаардлагатай. Эдгээр хяналтын самбарууд нь үнэтэй байдаг ба хэрэггүй зардал гаргах шаардлагагүй байхад нь солихоос сэргийлэхийн тулд зориулалт бүхий компьютероор сайтар оношлогоонд оруулах хэрэгтэй. 

Гар систем нь хэдэн энгийн унтраалгатай байдаг ба оношлоо болон солих процесс нь илүү хялбар байдаг. 

Алхам №2: Системийг шалгах. Агааржуулагчийн бүх түвшинг ажиллуулж үзэн түс бүрт нь тэмдэглэгээ хийх. 

Бүх түвшинд ажиллаж байгаа эсэхийг шалгах. Түвшинг солиход завсарлагатай, гацалттай ажиллаж байвал солих шаардлагатай. Хэрэв агааржуулагч нь сул түвшинд ажиллаж, хүчтэй түвшинд ажиллахгүй байвал, унтраалганы үйл ажиллагаа доголдсон байх магадлалтай. Хэрэв агааржуулагч огт ажиллахгүй байвал, гал хамгаалагчаас эхэл.

Алхам 3: Гал хамгаалагчийг шалгах: Гарын авлагаас гал хамгаалагч болон релей хавтан хаана байгааг ол.

Хянамгай байх хэрэгтэй заримдаа нэгээс илүүг солих шаардлага гардаг. Гал хамгаалагчаа зөв суулгасан эсэхээ шалга. Гал хамгаалагчийн самбарын нөхцөл байдлын талаар тэмдэглэл хий. 80 90-ээд европ машинууд агааржуулагчийн гал хамгаалагч халуунд тэсвэргүй үйлдвэрлэгдсэн байдаг. Эдгээр эд ангийг шинэчилж суулгах нь агааржуулагчаа шинэчилж байгаатай адил.

Алхам 4: Гал хамгаалагчийг солих. Хэрэв гал хамгаалагч шатсан бол, түүнийг сольж халаагуураа ажиллуулж үз

Хэрэв гал хамгаалагч тэр дор нь шатах юм бол таны машины халаагуурын мотор муудсан эсвэл системд нь ямар нэг асуудал үүссэн гэсэн үг. Харин халаагуур маань хэвийн ажиллаж эхэлбэл таны асуудал бүрэн дууссан гэсэн үг биш юм. 

Мотор хуучрах, муудах үедээ шинэ моторыг бодвол илүү хүчдэл гаргах болдог. Хүчтэй хүчдэл гал хамгаалагчаар дамжихдаа гал хамгаалагчийг шатаадаг байна. Ийм нөхцөлд хамгийн түрүүнд моторыг солих шаардлагатай.

Хоёрдугаар хэсэг: Тохируулагч шалгах

Хэрэгтэй материалууд:

  • Торцовны ишнүүд
  • Торцовны толгойнууд
  • Гартай толь
  • Гар чийдэн
  • Хуванцар машины салон онгойлгогч
  • 10, 13-н түлхүүрнүүд
  • Олон төрлийн болон хэмжээтэй отвёртка (халив)

Алхам 1: Баттерэй салгах. Аюулгүйн шил зүүгээд баттерэйний хасах утсыг салга.

Хэрэв үүнийг салгахгүй бол төмөр багажууд буруу газар тог дамжуулж таны машины цахилгааны системийг гэмтээх аюултай.

Зөвлөгөө: Хэрэв таны машин хулгайгаас хамгаалагдсан хөгжимтэй бол хөгжмийн доод талд хаа нэгтээ нь код байх бөгөөд буцааж тогонд залгах үед тухайн кодоор идэвхжүүлэх боломжтой.

Алхам 2: Товчлуурыг салгаж авах. Сэнсний тохируулагчийг солихын тулд товчлуураас эхэлнэ.

Ихэнх хугацаанд товчийг салгаж авсан байх ч зарим үед салгах нь арай төвөгтэй байдаг. Болгоомжтойгоор товчийг тойруулан араар нь толиороо шалга. 

Хэрэв товчин дээр нүхнүүд байвал отверткаар тайлах эсвэл таван дээр дарж арлаас нь салгаж авна.

Алхам 3: Товч тогтоогчийг салгах. Тохируулагчийг тогтоож байгаа голыг ухархай суурьтай нь цуг салгаж ав.

Тохируулагчаа салон дотогш нь түлхэж аль боломжтой газраараа гаргаж аваарай.

Алхам 4: Тохируулагчаа шалгах. Тохируулагчийг араас нь шалгах нь нэлээн төвөгтэй үйлдэл байдаг.

Таны машин хуучин байх тусмаа энэ ажил амархан байх болно. Ихэнхдээ тохируулагч руу хянахын ар талаас хандах бөгөөд зарим эмжээрийг салгаж байж л залгуурт хүрдэг.

Болгоомжтойгоор самбарын хүрээг тогтоодог боолтуудтай хуванцар таглааг хайж ол. Хэрхэн салахыг мэдэхийн тулд ямар нэгэн зүйлийг хөших шаардлага гарвал, гэмтээхгүйгээр хуванцар салоны хайрцаг онгойлгогч ашиглаарай.

Зарим машин хөгжмөө болон бусад зүйлсээ урд салонаас салгаж авах боломжтой байдаг ба дараа нь хангалттай том зай гарч дотроосоо халаагуурын тохируулагчид хүрч сугалж гаргах боломжтой болно. Тохируулагчийг сугалж гаргасны дараа ч тохируулагчийн утас холбогдсон байхаар урт байх хэрэгтэй.

ГУРАВДУГААР ХЭСЭГ: Тохируулагчийг солих

Хэрэгтэй материал:

  • Нарийн хошуутай бахь

Алхам 1: Тохируулагчаа солих. Тохируулагч нэг чиглэлд татсанаар хялбар салгах хэрэгтэй.

Салгахаас өмнө хавчиж түгжсэн холбогч түгжээнүүд байдаг тул болгоомжтой байгаарай. Эдгээр хуванцар холбогчид тун хэврэг байдаг.

Одоо шинэ тохируулагчаа сольж тавих боломжтой буцааж бүх зүйлсээ холбохоос өмнө ажиллаж байгаа эсэхийг шалга. Бүх салгасан утсыг холбоод баттерэйг буцаан залгаж өөр шалгах зүйл байгаа эсэхийг нягталж халаагуураа ажиллуулж үз.

Бүх зүйл ажиллаж байвал дараа нь баттерэйгаа дахин салгаж тохируулагчийг нүхэнд буцаан байрлуулж ухархайтай нь холбо. Бүх зүйлийг буцааж байрлуулсны дараа хэрэв шаардлагатай бол хөгжмийн кодыг дахин уншуул.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ: Халаагуурын релэйг солих

Хэрэгтэй материал:

  • Машины гарын авлага 

Хэрэв гал хамгаалагчаа шалгасан ч мотор ажиллахгүй хэвээр эсвэл зөвхөн бага хурдаар ажиллаж байгаа бол халаагуурын моторын релейд гэмтэл байж болзошгүй.

Релей нь хэт хүчтэй ирсэн цахилгааны гүйдлийг тохируулагч руу дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Зарим тохиолдол релей нь зөвхөн өндөр хүчдэлийн схемээр холбогдсон байх боломжтой. Хэрэв энэ нөхцөлд халаагуур бага хурдаар хэвийн ажиллаад өндөр хурд руу шилжүүлэхэд ажиллахгүй. Энэ нь мөн бүрэн автомат системд тохиолддог.

Алхам №1: Релейг тодорхойлох. Гарын авлагаас халаагч, агааржуулагч, хөргөлтийн сэнсний релейг олох боломжтой.

Хэрэв халаагуурын релэй гэж байгаа бол шаргал өнгөтэй байдаг, агааржуулагчийн релей гэж байгаа бол хайж байгаагаа оллоо. Хөргөлтийн сэнсний релей гэж байгаа бол энэ радиаторын сэнсийг удирддаг релей юм. Зарим машинууд тогны релей эсвэл салгагч релей гэж нэрлэсэн байдаг. Тэдгээр релейнүүд үлээгчийн сэнсний болон бусад хэрэгслийг ажиллуулдаг.

Алхам №2: Релей худалдаж авах. 

Сэлбэгийн дэлгүүр орохдоо релейгээ биедээ авч очсон нь дээр. Учир нь релей бүр тодорхойлох дугаар өөр дээр байдаг бөгөөд тэр кодоор зөв релэй олж авахад туслах болно. Мөн таарахгүй өөр релей суулгаж болохгүй.

Ихэнх релейнүүд хоорондоо маш ижилхэн харагддаг ч дотоод ажиллагаа өөр бөгөөд буруу релей суулгавал таны машины цахилгааны системийг гэмтээх боломжтой. Ихэнх релей нэлээн хямдхан байдаг тул эрсдэлтэй алхмаас зайлсхийгээрэй.

Алхам 3: Релейг солих. Түлхүүрээр унтраасан хэвээр ховилд буцааж холбоорой.

Дараа нь түлхүүрээр асааж халаагуураа шалга. Магадгүй зарим релей машин бүрэн ажиллаж эхэлтэл идэвхэждэггүй тиймд хөдөлгүүрээ асааж хэдэн секунд хүлээсний дараа засвар маань амжилттай болсон эсэхийг мэдэх боломжтой.