ЦАПНЫ ШАРИК МУУДВАЛ ЯАДАГ ВЭ?

Цапны шарик муудсаны шинж тэмдгүүд:

Ямар ч машин байсан эргэлтэд дэмждэг урд цапны шарик болон хойд цапны шариктай байдаг. Машины дугуй бүр өөрийн цапны шариктай тэдгээрийн аль нь ч гэмтэж болно.

Доор түгээмэл шинж тэмдгүүдийг дурдав:
  1. Дугуйнаас чимээ гарах: Эвдэрсэн шарик ихэвчлэн хавирах, чахрах, тачигнах чимээ гарч хурд ихсэхэд дагаж чангардаг. Эдгээр чимээнүүд эргэлт дээр улам чанга болдог. Заримдаа шажигнах чимээ бага хурдтай явах үед сонсогддог. Эдгээр чимээ замын бартаанаас хамаарч орж гарч сонсогдож байвал асуудал цапнаас бус дугуйнаас үүссэн байх хандлагатай байдаг.
  2. Таны машин тогтворгүй болох: Хэрэв таны машин тогтворгүй, холхисон дугуйнуудаа дутуу чангалсан мэт мэдрэмж төрүүлж эхэлбэл цапны шарик муудсан байх магадлалтай. Цапны шарик эвдэрснээс люфттэй болж эргэлт болон шулуун зам дээр тогтворгүй мэдрэмж төрүүлж эхэлдэг.
  3. Рулийг эргүүлэхэд чичрэх мэдрэмж төрүүлэх: Эвдэрсэн шарикны хэсгүүд рулийн системд орох боломжтой ингэснээр руль салганаж байгаа мэт санагддаг.
  4. Дугуй жигд бус элэгдэх: Таны дугуй цапны шарик ямар байгааг хэлэх боломжтой. Илэрхий тэгш бус элэгдсэн дугуй цапны шарик суларснаас үүдсэн байх боломжтой.
  5. Дугуйны хэсгээс утаа гарах: Хэрэв ийм зүйл болбол нөхцөл байдал маш муудсаныг илтгэнэ. Цапны шарикны дотоод хэсгүүд хавиралдаж их хэмжээний дулаан ялгаруулж доторх тосондоо гал тавьж эхэлдэг. Цапны шарик ямар ч ажиллагаагүй болох гэж байдаг тул шууд машинаа зогсоо.
  6. Дугуй машинаас салж явах: Хэрэв дээрх анхаарах шинж тэмдгийг тоохгүй яваад байвал ийм үр дагаварт хүрдэг. Таны машины цапны шарикны эд анги задарч дугуй машинаас салж явснаар өөрт болон бусад жолоочийг аюулд оруулдаг.

Цапны шарикны асуудлуудыг шийдэх вэ?

Цапны шарикны асуудлуудыг эрт олж мэдсэнээр таны халааснаас гарах мөнгө багасаж бусад аюултай гэмтэл учруулахаас сэргийлдэг. Дугуйнаас гарах хэвийн бус чимээ, хазайх, салганах, дайвах, тогтворгүй болох шинж тэмдгийг ажигламагц машинаа засварчинд хүргээрэй.

Засварын ажиллагаа нь дугуйн эд ангиудыг тайлах, тоормосны пиланз тайлах зэрэг багтана. Цапны шарик ямар төрлийн хэр зэрэг гэмтсэнээс хамаарч засах эсвэл солих боломжтой. Дугуйны гол эсвэл явах эд ангийг загвараас хамаарч солих хэрэгцээ бас гарна. Засварын дараа тэнхлэг тохиргоо хийх шаардлагатай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.