ДАРАА ҮЕИЙН MERCEDES S-CLASS-ЫН СУРАГ

Дараа үеийн S-Class загварыг 2021 онд худалдаанд гаргана гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Авто сонирхогчдын хөгжүүлэлтийн явцад нь авсан зургаас үзвэл түүнийг ийм байх болов уу гэсэн сэжмийг Колеса.ру сайтын хамт олон гаргаж ээ.

Өөрчлөгдсөн зүйлсийг сонирхвол шинэ их гэрлийн дизайн, сайжруулж хэлбэржүүлсэн урд нүүр, хамрын доод хэсэг мөн хаалганы бариулт зэрэг зүйлс багтаж байна. Харин хойд хэсгийг нэлээд ширүүн хурц элементүүд ашиглаж өгчээ.

Шинэ загварын хөдөлгүүрийн сонголтод V12, V8, V6 болон хайбрид сонголт мөн бүрэн цахилгаан хувилбар ч байхыг үгүйсгэхгүй юм.