PRADO 120 | ТҮГЭЭМЭЛ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ
Мотор
- 3400 моторын свэчэний утсаар тог хаядаг. Ингэснээр мотор доголдох, хянах самбар дээр Check Engine гэрэл асдаг.
- Форсунк бөглөрдөг. Энэ нь бензин шүүрийг солиогүй удсанаас, муу бензин хийснээс болж битүүрдэг.
Цахилгаан
- ABS мэдрэгчийн гэмтэл зонхилдог. Мэдрэгч нь гэмтэхээс гадна ил байрлалтай утас тасарч хянах самбар дээр ABS гэрэл асдаг. Энэ тохиолдолд компьютер оношилгоонд орж аль талдаа гэмтсэнийг олох боломжтой.
- Хойд хаалганы цоож гэмтдэг. Энэ нь цоожны цахилгаан мотор гэмтсэн байдаг. Хэрвээ онгойхоо больсон тохиолдолд мэргэжлийн газарт очиж оношлуулах хэрэгтэй.
- Цонх замаасаа гарч гаждаг. Шилийг өргөдөг хайчин зам тахийсан, гулзайсан тохиолдолд энэ гэмтэл үүсдэг. Урьдчилан сэргийлэхийн тулд цонхон дээрээ дарж явахгүй байх хэрэгтэй.
Кроп
- Компьютер гэмтсэнээс болж кропны араа шилжилт өөрчлөгддөг: Шинж тэмдэг нь 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө цохилт өгөх, зогсож байгаад ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг.
- Учир нь ABS болон Check Engine аль нэг гэрлийг үл ойшоон удаан явснаас болж компьютерийн програм алдаа зааж араа шилжилтийг өөрчилдөг, үүнээс болж кропны диск нь эвдэрдэг байна. 2-3 араанд цохилттой орох, зогсохын өмнө болон ухрах араанд хийхэд цохилт мэдрэгддэг. Энэ төрлийн гэмтлийг заавал компьютер оношилгоонд оруулж үзүүлэх шаардлагатай бөгөөд таамгаар засварлах нь эдийн засагт хохиролтой байдаг.
- Кропны тос солих хугацаа нь жолоодлогын хэв маягаас их шалтгаалдаг. Жолооч огцом хаазлаж огцом тоормослон замын хөдөлгөөнд ширүүн оролцдог бол кропны тос түргэн чанараа алдаж, шүүгч нь ч тэсдэггүй. Дээр нь манай орны өвлийн хүйтэн, зуны аагим халуун, тоосжилт, хуурай нөхцлүүд үйлдвэрлэгчийн заасан хугацааг 2 дахин бууруулж тооцох нөхцөл болдог.
- Кропны тосны өнгө бараантсан ч элдэв тунадасгүй тунгалаг байвал хэсэгчилж солиулж болно гэж Toyota-н кроп үйлдвэрлэгч Aisin компанийн инженерүүд зөвлөдөг.
- Өгсөж уруудахдаа гар тоормос ашиглаж хэвшээрэй! Машинаа бүрэн зогссоны дараа л P, R горимд шилжүүлж заншвал кроп урт насална. Араандаа хийх үед машин ухасхийх, кропноос дүнгэнэсэн чимээ гарах, хиншүү үнэртэж эхэлбэл яаралтай оношлуулж байгаарай.
- Энэ төрлийн кроп нь ABS, BODY компьютер ECM эдгээрээс мэдээллээ авч, кропоо удирддаг. Тиймээс 4 дугуй ижил хэмжээтэй байхыг шаарддаг.
- Кропны дамжуулах арааны шарик нурах, дамжуулах араа өөрөө гэмтэх, эрхсэн арааны шарик дуу орох савалгаа үүсэх эрсдэлтэй байдаг.
Тулгуур эд анги
- Доод гарны тулк тасардаг.
- Хэвтээ болон босоо тэнцүүлэгч моралын элэгдлээр мууддаг
- 3 булын гармошик резин цоорсноос 3 бул дуу орж, араа солих үед цохилттой болдог.
- Рулын аппарат дуу ордог.
- Хойд талын дээд богино татуурганы тулк түргэн мууддаг
- Тэнцүүлэгчийн даравч резин болон босоо тэнцүүлэгч муудах талтай байдаг.
- Чагтан гол холхио орж мууддаг. Үүнээс сэргийлж цэгэн тосолгоог хийх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхийн тулд жил бүр оношлогоонд орж, дуу орсон даруйд үзүүлж байх хэрэгтэй.
Түгээмэл эвдэрдэг сэлбэгүүд:
- Урд хойд амортизатор
- Урд босоо тэнцүүлэгч
- Баруун зүүн кропны сальник
- Урд цапны шарик
Эх сурвалж: | cardoctormn