ХУЯГЛАСАН TOYOTA LAND CRUISER 79

Өмнөд Африкийн SVI нэртэй машин хуягладаг компани Ланд Круйзер 79 цувралыг тоноглож MAX 3 нэрээр гаргаж эхэлсэн байна. Макс 3 загвар нь гаднаас харахад Ланд Круйзер шиг харагдахаа больсон. Энэ нь маш том урд нүүр болон өөрчилсөн их гэрлээс болж байгаа аж.

Мөн хүчитгэсэн хаалга нь нээж хаахад амарыг бодолцож 2 талруу дэлгэгдэх байдлаар онгойдог. Үүнээс гадна дан болон давхар кабин эсвэл 8 зорчигчийн суудалтайгаар захиалгаа өгч хийлгэх боломжтой аж. Тэр ч бүү хэл зүүн эсвэл баруун хүрдээ ч сонгох гэнэ. Энгийн буюу Б6 хуягтай Макс 3 загвар нь ак47 болон НАТО-ын гишүүн орнуудад ашигладаг автомат бууны суумыг тэсвэрлэх хуягтай. Үүнээс арай илүү Б7 хуягтай загвар ч бий. Энэ нь илүү их хамгаалалт шаардлагатай компани, агентлагт зориулах гэнэ.

Мэдээж энэ их жинтэй хуягийг даахын тулд машиныг пүрш, амортизатор, тулгуур эд ангийн сайжруулалтыг хийсэн төдийгүй нэмэлтээр хойд тэнцүүлэгчийг суурилуулж өгчээ. Харин мотор, кроп нь өөрийхөөрөө аж. Үнийн хувьд $103,053 орчим доллараас эхлэх бөгөөд захиалга аваад 1-3 сарын дотор нийлүүлэх гэнэ.