15 ӨӨРЧЛӨЛТ: ШИНЭ ЛАНД КРУЙЗЕР 300

14 жилийн хугацаанд бүрэн шинэчлэлт хийгдээгүй байсан Ланд Круйзер цувралын шинэ загварыг 300 нэрээр 2021/06/10-нд танилцууллаа. Маш олон мэдээллүүд явж байгаа учраас тоймлон голлох өөрчлөлтийг редакцын зүгээс хийснээ танилцуулая.

  1. Хуучин байсан 4.5 литрийн хос турбо V8 дизель моторыг халж шинээр 3.3 литрийн хос турбо V6 дизель моторыг танилцуулсан. Нийт гаргах чадал нь 225кВ болон 700Нм. Өмнөхөөс 25 кВ болон 50 Нм мушгих хүчээр нэмэгдсэн.
  2. Хуучин байсан 5.7л V8 бензин моторын оронд 3.5л хос турбо бүхий 650Нм мушгих хүчтэй, 305 кВ чадалтай мотортой болсон.
  3. СО2 хорт хийн ялгаруулалт өмнөх загваруудаас 10% багассан
  4. Цоо шинэ TNGA-F гэх рам-кузовтой платформыг бүтээж ашигласан.
  5. Дэлхийд анх удаа кузовын шинэ төрлийн гагнах арга хэрэглэсэн, шинэ платформ хэрэглэсэн, шинэ мотор хэрэглэсэн тул кузовын жинг 200 кг хөнгөлж, рамны бат бэх чанарыг 20% нэмэгдүүлсэн.
  6. Ланд Круйзер 80-аас хойш 30 жил хөгжүүлсэн ололт амжилтыг буухиалан авч үлдсэн. Энэ нь рам-кузов гэсэн бүтцийг хадгалж үлдсэн гэдгээрээ бахархаж буй хэлбэр аж.
  7. Хойд амортизаторын байршлыг шинэ раманд зориулж илүү босоо болгож өгснөөр ажиллагаа сайжирсан.
  8. Мотор кропны байрлалыг бага зэрэг хойшоо бас доошоо болгож өгснөөр хүндийн төвийг голлуулж чадсан. (Урд 53.5%, Хойд 46.5& жингийн хуваарилалт авах болсон)
  9. Gazoo Racing - GR гэх спорт энэ жилийн сүүлээр танилцуулна. Энэ хувилбар нь илүү спортлог нүүр, урд хойд гупертэй байх нь одоогоор мэдэгдэж байна.
  10. 2030 он гэхэд хайбрид болон бүрэн цахилгаан хувилбарыг санал болгоно. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.
  11. Шинэ бензин болон дизель мотор нь 10 шатлалт автомат хурдны хайрцагтайгаар худалдаанд гарч байгаа.
  12. Хуучин байсан KDSS системийн электрон хувилбарыг анх удаа ашигласан. 
  13. Multi-Terrain Monitor гэх сүүлийн үеийн оффроад машинуудад хит болоод байгаа замын бодит бичлэгийг дэлгэцээрээ хараад дугуйгаа хааш нь эргүүлэхээ хянадаг болсон камерийн системтэй болсон.
  14. Multi Terrain Select гэх горим нь автоматаар замын нөхцөлийг мэдэрч сонголтоо хийдэг шинэ горимтой болсон.
  15. Доторх хувилбарууд нь АХ
    • Хуучнаар GX=AX болсон
    • Хуучнаар VX=VX хэвээр
    • Хуучнаар VX.R=ZX болсон
    • Монголд 2021 оны 8-9 сард ирэхээр байна.
    • Шинэ дизель мотортой хувилбарууд 2021 оны намар ирэх хүлээлттэй байна

За ингээд ерөнхийдөө гол өөрчлөлтүүд дууслаа. Харин салон гадна талын өөрчлөлт гэвэл:

  • Хойд хаалга нь бүтнээрээ сөхөгддөг болсон,
  • 7 суудалтай загварын хойд 2 суудал багаажруугаа нуугдаж ордог болсон,
  • урсдаг дохиотой болсон
  • Шинэ хянах, шинэ голын дэлгэцтэй болсон зэрэг өөрчлөтүүд харагдлаа
Gazoo Racing хувилбар
Gazoo Racing хувилбар