ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ

2024 оны 5-р сарын 23-нд Доктор Авто Чэйн компанийн салшгүй 5 тал болох Ажилтан, Зочин, Нийгэм, Зочин, Түнш, Хөрөнгө оруулагч нар нэгдэн Монгол улсын хэмжээнд 53,535 хүнд АВТЫН БОЛОВСРОЛ олгож, АЮУЛГҮЙН ХАНТААЗ бэлэглэж, АНХАН ШАТНЫ ҮЗЛЭГ хийлээ.

Автын нийгэмдээ хариу нэхэхгүй тус хүргэх сэтгэлээр 53,535 хүнийг Замдаа Аюулгүй зорчиход тусалсан та бүхэндээ дахин талархъя.

АЖИЛТАН

Уйгагүй хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвараараа өнөөдрийн Докторыг бүтээж, эл өдөр нийгмийн сайн сайхны төлөө нэг өдрийн цалингаа хандивласан 272 мэргэшсэн ажилтан, инженерүүддээ талархъя. Докторчуудын нэг өдрийн цалин болох 85 сая төгрөгийг 100% тус үйл ажиллагаанд зарцуулсныг дуулгахад таатай байна.

ТҮНШ

Докторчуудын ойн баярт тус дэмжлэг үзүүлсэн 20 гаруй компани, эрхэм түншүүддээ гүнээ талархъя. Эрхэм түншүүдийн харамгүй сэтгэлээр илгээсэн 21 сая төгрөг болон 4270ш гарын бэлэг нь 53,535 хүнийг Замдаа Аюулгүй зорчиход туслалаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Бидний алсын харааг үнэлж, аливаа санаачилгыг дэмждэг хөрөнгө оруулагч нартаа гүнээ талархъя. Докторын 13 салбараас нийт 125 сая төгрөгийн хөрөнгө оруулалт нь мөн адил 53,535 хүнийг Замдаа Аюулгүй зорчиход туслалаа.

НИЙГЭМ

Идэвхтэй оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлсэн 26 олон нийтийн төлөөлөлдөө баярлалаа. Тэд өөрсдийн нөлөөлөх чадвар, олон нийтэд танигдсан байдлаа зөв ашиглаж, авто эндэгдэл, осол аваарын тоог бууруулж, аюулгүй аялах 6 алтан дүрмийг таниулахад оролцсон юм. Та бүхний үгийн үнэ цэнэ хичнээн хүний амь насыг аврахад нөлөөлөхийг тааварлахын аргагүй билээ.

ЗОЧИН

Зочид гайхалтай санаачилга гаргасныг дурдах нь зүйтэй. Замдаа жаргалтай өдөрлөгт зориулж 211 зочин бонус оноогоо хандивласан нь тааварлашгүй зүйл байлаа. Манай зочид бонус оноондоо хэр их ач холбогдол өгдгийг бид бүгд мэднэ. Та бүхний өгөөмөр сэтгэлд талархлаа. Юу байна, түүгээрээ дайлна гэдгийн сайхан жишээ боллоо.

Эцэст нь хэлэхэд, бид бүхний ойн баярын энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн бүх талууддаа аялагч болон алаг үрсийнх нь өмнөөс гүнээ талархъя. Та бүхний оролцоо, сэтгэл зүтгэл бидний хүчин чармайлтыг утга учир, зорилготой болгодог билээ.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

Замдаа жаргалтай.