Суудлын бүрээсний үнийн санал 2026
МЕХАНИКУУДЫН НУУЦ ЗЭВСЭГ – “WYNN`S”
Wynn’s Automotive бол автомашин сонирхогчид болон засвар үйлчилгээний салбарынханд сайн танигдсан алдартай брэнд.
1939 онд АНУ-ын Калифорни мужид 70 настай Chestien Wynn өөрийн гэрийн гараашид металын гадаргууг хамгаалах Wynn’s Friction Proofing Oil тосыг гаргаж авснаар түүх эхэлсэн. Энэ нь зүгээр нэг тос биш харин металын молекулын бүтэцтэй нэгдэж, үрэлтийн эсрэг маш нимгэн хамгаалалтын давхарга үүсгэдэг технологи байв.
Тухайн үед жолооч нар мотор эвдэрвэл л засвар хийдэг байсан болохоос доторх нь яаж элэгдэж, бохирдож байгааг мэддэггүй байв. Мотор дотор нүүрстөрөгчийн хуримтлал (Carbon Deposits), тосны лаг, бохирдол ихээр үүсдэг байлаа. Энэ нь хүч бууруулж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлэн, эцэст нь эвдрэлд хүргэнэ.
Харин Chestien Wynn “машиныг эвдрэхээс нь өмнө хамгаалж болох юм биш үү?” гэсэн бодолд хөтлөгдөж байсан тухайгаа намтартаа хүүрнэжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд анхны химийн нэмэлтүүдийг туршиж эхэлснээр Wynn’s брэнд 1939 онд албан ёсоор төрсөн.
Анхны бүтээгдэхүүн нь хөдөлгүүр доторх бохирдлыг бууруулж, ажиллагааг нь сайжруулдаг байв. Мотортоо шингэн нэмэхэд л машин нь илүү зөөлөн явж байна гэсэн хүмүүсийн гайхшрал түүнд маш том урам өгчээ. Удалгүй Wynn’s брэнд хурдан тархаж, механикчдийн “нууц зэвсэг” болов.
Бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд тэрээр маш зоримог туршилтуудыг хийж байлаа.
• Бельги дэх туршилт:
1950 онд машинуудыг тосгүйгээр хэдэн зуун километр хол зайд явуулж, бүтээгдэхүүнийхээ чанарыг батлав.
Дэлхийн II дайны дараа автомашины хэрэглээ огцом өсөхөд Wynn’s -н хэрэгцээ ч хамт өсөв. Брэнд Европ руу голчлон нэвтэрч ялангуяа Бельгид төвлөрсөнөөр судалгаа, хөгжүүлэлт хүчтэй болж, мэргэжлийн (Garage-Level) бүтээгдэхүүнүүд гарч ирлээ.
1960-аас 1990-ээд онд Wynn’s-ийг хүмүүс Engine doctor гэж хочилдог болсон түүхтэй. Wynn’s брэндийн суурь бүтээгдэхүүн болох Wynn’s Friction Proofing Oil нь автомашины химийн нэмэлтүүдийн ертөнцөд жинхэнэ хувьсгал хийсэн бүтээгдэхүүн гэж тооцогддог билээ.
Гол онцлог нь:
• Үрэлтийг багасгах:
Металл металлаа үрэх үед үүсэх халалт болон элэгдлийг эрс багасгадаг.
• Гадаргуугийн боловсруулалт:
Моторын тостой холилдож, хөдөлгүүрийн дотор хана, поршень, тахир гол зэрэг хөдөлгүүрийн эд анги дээр Micro-Film буюу бичил хамгаалалт үүсгэдэг.
• Хэт ачаалал даах:
Тос өндөр температурт чанараа алдсан ч энэ нэмэлт бодис нь металлыг шууд үрэлтээс хамгаалсаар байдаг.
Тосгүй нисэх туршилт:
Бельги дэх туршилт:
Wynns брендийн түүх
Wynn’s-ийн бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн "засвар хийхгүйгээр асуудлыг шийдэх" Preventative Maintenance зорилготой. Өөрөөр хэлбэл, эд ангийг задалж цэвэрлэхээс өмнө химийн аргаар бохирдлыг арилгаж, хөдөлгүүр, хурдны хайрцагийн насжилтыг уртасгахыг эрмэлздэг.
Wynn’s брэнд нь автомашины химийн нэмэлт бүтээгдэхүүн (Additives) болон арчилгааны шингэнүүдээрээ дэлхийд тэргүүлэгч.
• Engine treatment - моторын элэгдэл багасгах
• Fuel system cleaner - форсунк, бензин ба түлшний систем цэвэрлэх
• Oil additives - тосны чанар сайжруулах
• Radiator flush / coolant additives - хөргөлтийн систем цэвэрлэх, хөргөлтийн шингэний чанар сайжруулах
• Transmission treatment - автомат хурдны хайрцаг, CVT хамгаалах
• Stop Leak - тос гоожилтыг зогсоох, хөдөлгүүрийн доторх бохирдлыг угаах шингэнүүд.
Өнөөдөр эдгээр бүтээгдэхүүн нь улам сайжирч дараах үр дүнг үзүүлж байна.
• Хөдөлгүүрийн дууг намсгах:
Үрэлт багассанаар мотор илүү зөөлөн, чимээгүй ажиллана.
• Шатахуун хэмнэлт:
Хөдөлгүүр доторх механик эсэргүүцэл багасах нь шууд шатахуун зарцуулалтад эергээр нөлөөлдөг.
• Хүйтэн асаалт:
Мотор асаах эхний секундэд (тос тархаж амжаагүй байх үед) металлыг элэгдлээс хамгаална.
Нийтлэг бүтээгдэхүүнүүдийг зориулалтаар нь хуваавал:
• Суудлын автомашинд:
60 гаруй төрлийн нэмэлт болон арчилгааны шингэн.
• Ачааны машин ба хүнд механизмд:
15-20 төрлийн хүчирхэг нэмэлтүүд.
• Мотоцикл ба унадаг дугуйнд:
10 орчим тусгай бүтээгдэхүүн.
• Үйлдвэрлэлийн зориулалтаар:
Төрөл бүрийн тосолгооны материал, цэвэрлэгч бодисууд үйлдвэрлэж байна.
Wynn’s зөвхөн савтай шингэн зараад зогсохгүй, засварын газруудад зориулсан мэргэжлийн төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг. Жишээ нь:
• TranServe:
Хурдны хайрцгийн тосыг бүрэн юүлж, угаах төхөөрөмж.
• MultiServe:
Түлшний систем, турбин, коллекторыг иж бүрэн цэвэрлэх мэргэжлийн төхөөрөмж.
• Aircomatic:
Кондишн болон салоны бактерийг устгах хэт авианы төхөөрөмж.
Товчхондоо, таны машины ямар ч системд (түлш, тос, хөргөлт, агааржуулалт) зориулсан дор хаяж 3-5 төрлийн өөр өөр үйлчилгээтэй бүтээгдэхүүн Wynn’s-д бий.
Заримдаа бизнес амжилттай байхын тулд бие даах биш, нэгдэх нь зөв шийдвэр болдог. Wynn’s-ийн урт амжилтын нууц нь тун энгийн “Машиныг эвдрэхээс нь өмнө хамгаал” Энэ философи одоо ч өөрчлөгдөөгүй.
Wynn’s – Монголд (Докторт) тавтай морил…
