Суудлын бүрээсний үнийн санал 2026
ЗАМТАЙ Ч, ЗАМГҮЙ Ч ТӨГС: GITI
Энэхүү уриа нь Giti-ийн дугуй хэрэглэгчдэд юу өгөх ёстойг гурван үгээр маш тодорхой илэрхийлдэг. Тэд жолоодлогын тав тухыг алдагдуулахгүйгээр аюулгүй байдал (итгэл) болон машины чадамжийг (гүйцэтгэл) бүрэн гаргахыг зорьдог.
Бусад онцлох урианууд:
1. Giti – Powered by Sparco. Энэ бол тэдний хамгийн сүүлийн үеийн (2024 оноос хэрэгжиж буй) дэлхий даяарх маркетингийн гол уриа юм. Авто спортын алдарт Sparco брэндтэй хамтран ажиллаж эхэлснээр дугуйныхаа хажуу тал дээр энэ уриаг бичиж, илүү хүчирхэг, спортлог төрхийг илэрхийлэх болсон.
2. Our Way forward (Бидний урагшлах зам). Тэдний нийгмийн хариуцлага (CSR) болон ирээдүйн тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг эрхэмлэх алсын харааг илэрхийлдэг.
3. Pushing the Limits Together (Хязгаарыг хамтдаа даван гарах). Авто спорт болон технологийн инновацийн салбарт ашигладаг уриа. Энэ нь тэдний инженерүүд болон тамирчид хамтран технологийн шинэ түвшинд хүрэх тэмүүллийг харуулдаг.
GT бол гурван үе дамжсан гэр бүлийн удирдлагатай компани. Үүсгэн байгуулагч Lim Dexiang-ын хүүхдүүд болох Энки Тан болон түүний гэр бүлийнхэн компанийн стратегийг тодорхойлдог. Тэрээр анх Сиднейн их сургуулийг эмч мэргэжлээр төгсөж, Австрали болон ХонгКонгт мэдээ алдуулагч, яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байсан туршлагатай. Дараа нь MIT (Массачусетсийн технологийн институти) сургуульд бизнесийн удирдлагын зэрэг MBA хамгаалж, гэр бүлийнхээ бизнест орсон.
Сиднейн их сургуулийг эмч мэргэжлээр төгсөж, Австрали болон ХонгКонгт мэдээ алдуулагч, яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байсан туршлагатай. Дараа нь MIT (Массачусетсийн технологийн институти) сургуульд бизнесийн удирдлагын зэрэг MBA хамгаалж, гэр бүлийнхээ бизнест орсон. Giti-ийн захирал бол эмч мэргэжилтэй, байгаль хамгаалагч, маш өндөр боловсролтой бизнесмэн тул энэ брэндийг бусад дугуй үйлдвэрлэгчдээс илүү "соёлтой", “байгальд ээлтэй ажиллдаг” гол хүчин зүйл, шалгаруур болсон юм.
Азид төвтэй компани боловч судалгаа шинжилгээний гол төвүүд нь Герман, Америк, Их Британи, Хятад, Индонез улсад 600+ дэлхийн шилдэг инженерүүд өндөр стандарт, технологиор дугуйны шинэ загваруудыг бүтээж жилд 100,000,000+ дээш дугуй үйлдвэрлэж байна.
Тэдний гэр бүл хэвлэл мэдээллийн анхааралд өртөхөөс зайлсхийдэг, "чимээгүй" ажилладаг бизнесмэнүүд гэдгээрээ Сингапурт алдартай. Европ технологи + Азийн үйлдвэрлэл = үнэ/чанарын баланс барьж Green буюу байгальд ээлтэй бодлого баримтлан ISO стандартууд (чанар, байгаль), хаягдал, ус, CO₂ бууруулах системийг өндөр хөгжүүлжээ. 1990-ээд оны эхээр Хятадын зах зээл дөнгөж нээгдэх үед Лим гэр бүлийнхэн маш зоригтой алхам хийсэн. Тэд Хятадад дугуйны үйлдвэр барих боломжийг судалж очоод, ердөө 24 цагийн дотор бүх хөрөнгө оруулалтаа шийдэж, гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь тухайн үедээ маш эрсдэлтэй алхам байсан ч, өнөөдөр Giti-ийг Хятадын хамгийн том дугуй үйлдвэрлэгчдийн нэг болгох үндэс суурь болсон юм.
Одоо төв байр нь Сингапурт байрладаг. Өнөөдөр Giti нь дэлхийн 130 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, дэлхийн шилдэг 10 үйлдвэрлэгчийн тоонд тогтмол багтдаг том гүрэн болжээ. Таны мэдэх маш олон алдартай машинууд үйлдвэрээсээ шууд GT дугуйтай гардаг. Жишээ нь: Volkswagen, Renault, Fiat мөн Хятадын цахилгаан автомашины (EV) тэргүүлэгч брэндүүд. GT нь зөвхөн нэг брэнд биш, доороо хэд хэдэн алдартай дэд брэндүүдийг нэгтгэдэг:
• Giti - глобал гол брэнд (суудлын болон ачааны тэрэг)
• GT Radial - авто спорт болон өндөр гүйцэтгэлтэй дугуй
• Dextero - Америкийн зах зээлд алдартай
• Runway - Европын стандарт дугуй
• Primewell - Хямд, энгийн хэрэгцээ бүхий Giti Tire нь авто спортод маш идэвхтэй.
АНУ-ын алдарт “Pikes Peak International” тэмцээнд өөрсдийн дугуйтай автомашинуудаа тогтмол оролцуулж, хэд хэдэн удаа түрүүлж байсан "Уулын хаан" гэгддэг.
Энэ тэмцээн хад асгатай, маш огцом өгсүүр замаар уралддаг, өчүүхэн л алдаа гаргавал ангал руу унах аюултай тэмцээн билээ. Уг тэмцээнд зориулсан дугуй бүтээж, цахилгаан автомашинаар дэлхийн дээд амжилтыг тогтоов. Заан шиг удаан боловч хүчтэй брэнд ийнхүү "хурдны мангас" болж өөрчлөгдсөн юм. Giti-ийн туршилтын жолооч АНУ-ын аюултай замаар явж байгаад дугуй нь хагарсан ч машин нь замаас гаралгүй, жолоодлогоо алдалгүй зогсож чадсан байна. Жолооч дараа нь:
"Giti дугуй надад дахин амьдрал бэлэглэлээ" гэж хэлсэн байдаг.
Үүнээс хойш GT "Аюулгүй байдал бол маркетингаас илүү чухал" гэдэг зарчмыг баримтлах болжээ. Giti нь “шинэ брэнд” биш, 70+ жилийн арвин туршлагатай, аварга үйлдвэрлэгч билээ. Giti-ийн таван үндсэн багана (үнэт зүйл): Тэд зөвхөн ганц өгүүлбэрээр өөрсдийгөө тодорхойлохоос гадна дараах 5 зүйлийг үйл ажиллагааныхаа үндэс болгодог:
• Инноваци (Шинэ технологи)
• Чанар (Найдвартай байдал)
• Байгаль орчин (Тогтвортой хөгжил)
• Хүмүүс (Хамтын ажиллагаа)
• Авто спорт (Туршилт ба сорилт)
Giti Tire 2017 онд АНУ-ын Өмнөд Каролина мужид маш том, бүрэн автоматжуулсан үйлдвэр нээв. Энэ үйлдвэр нь одоо Made in USA шошготой дугуйг Америк, Канадын зах зээлд нийлүүлдэг. Робот үйлдвэр нь хүний оролцоо бага, хамгийн сүүлийн үеийн системээр тоноглогдсон тул дугуй бүр яг ижил, маш өндөр нарийвчлалтай бүтээгддэг. Giti Tire нь өнөөдөр суудлын автомашинаас эхлээд аварга том ачааны тэрэг хүртэлх бүх төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан маш өргөн сонголттой хэмжээг үйлдвэрлэж байна. Дэлхийн хэмжээнд 300 гаруй хэмжээтэй, хээний өргөн сонголттой.
1. Суудлын автомашин (Passenger Car & SUV) Бага, дунд, их гарын суудлын автомашинд зориулсан.
• Обудны диаметр: 13 инчээс 22 инч хүртэл.
• Дугуйны өргөн: 145 мм-ээс 315 мм хүртэл.
• Өндөр (Aspect Ratio): 30-аас (спорт загвар) 80 хүртэл.
2. Хөнгөн ачааны тэрэг ба Микроавтобус (Light Truck & Van) Арилжааны зориулалттай микро болон жижиг ачааны тэргүүдэд зориулсан C болон LT тэмдэглэгээтэй, даацын дугуй.
• Обудны диаметр: 14-өөс 17 инч.
• Түгээмэл хэмжээ: 195R14C, 225/75R16LT гэх мэт.
3. Хүнд даацын ачааны тэрэг ба Автобус (Truck & Bus) Уурхай, хот хоорондын тээвэр, автобусанд зориулсан том хэмжээтэй дугуй.
• Обудны диаметр: 17.5, 19.5, 22.5, 24.5 инч.
• Түгээмэл хэмжээ: 11R22.5, 315/80R22.5, 12R24.
Сүүлийн жилүүдэд Giti Tire цахилгаан автомашины EV дугуй үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болов. Учир нь цахилгаан машин энгийн машинаас хамаагүй хүнд (батарейны жингээс болоод), агшин зуур өндөр хурд авдаг тул дугуй нь маш тэсвэртэй байх ёстой. Мөн цахилгаан машин дотор дугуйны чимээ илүү чанга сонсогддог. Giti дугуй дотор талдаа тусгай "дуу намсгагч" хөөс суулгах "чимээгүй" технологийг нэвтрүүлсэн нь дэлхийн томоохон EV автомашин үйлдвэрлэгчдийн анхаарлыг татсан юм. Яг одоо 130+ улсад 30,000+ ажилтан, 8 үйлдвэр (Ази, Америкт) 565+ автомашины загварт OEM (үйлдвэрээс суурилагдан гардаг) загвараар Giti дугуй нийлүүлэгдэж байна.
Giti-ийн үйлдвэрүүд маш өвөрмөц нэгэн дүрэмтэй. Тэд үйлдвэр доторх агаарын чанарыг маш өндөр түвшинд барьдаг. Учир нь захирал Энки Тан эмч хүн учраас ажилчдынхаа уушгины эрүүл мэндэд маш их анхаардаг. Дугуйны үйлдвэр гэхэд маш цэвэрхэн, химийн үнэр багатай нь салбартаа жишиг болдог ажээ. 2024-2026 оны тайлангуудаар (Brand Finance) Giti нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй 10 дугуйн брэндийн 9-рт жагсаж байна. Энэ нь тус брэнд дэлхий даяар хэр зэрэг танигдсан, борлуулалт нь хэр тогтвортой байгааг илтгэдэг үзүүлэлт юм.
Giti-ийг бусад топ брэндүүдээс ялгаж байгаа хэд хэдэн зүйлс бий:
• Хамгийн хурдан өсөлттэй брэнд: Тэд сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн хурдан өсөж буй 5 дугуйн брэндийн нэгээр нэрлэгдсэн.
• Тогтвортой хөгжил (Sustainability): 2026 оны байдлаар Giti нь байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлээрээ дэлхий даяарх салбарын нийт компаниудын топ 1-д багтаж, EcoVadis Platinum статус авсан. Энэ нь тэднийг Европ, АНУ-ын зах зээлд маш нэр хүндтэй болгожээ.
• Спортлог шинж чанар: Тэд Sparco болон Lotus зэрэг алдартай брэндүүдийн албан ёсны түнш болсноор өөрсдийн брэндийг зөвхөн "эдийн засгийн хэмнэлттэй" бус, харин өндөр зэрэглэлийн Premium ангилал руу амжилттай шилжүүлж чадсан.
Giti Tire-ийн 2026 оны уриа: DRIVING THE FUTURE - Ирээдүйг бид хөтөлнө.
Giti бол “жижиг брэнд” биш, дэлхийн хэмжээний ТОП тоглогч. Монголын бартаат, адармаатай замыг сонгосонд БАЯРЛАЛАА - GiTi.
