“ГИЙНГОО” АВТО МАШИНЫ ЗУНЫ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЗТАНГУУД ТОДОРЛОО

Гийнгоо авто машины зуны техник үйлчилгээ 4 сарын 22-с 6 сарын 16-ныг дуустал  Доктор авто сүлжээний бүх салбаруудаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

Бид үйлчлүүлэгч таны хийлгэсэн үйлчилгээ бүрт 1 ширхэг сугалаа олгож, супер азтан Mitsubishi Colt маркийн ЯПОН суудлын автомашин, 3 азтан “ГИЙНГОО” багц бэлэг,  2 азтан асаалтын систем бүхий автомашины дохиолол, 2 азтан зуны суудлын бүрээс захиалах эрх,  2 азтан “Jetech” брэндийн гэр ахуйн ком багаж, 3 азтан 100,000 төгрөгт бараа үйлчилгээ сонгох эрх зэрэг нийт 13 азтанг 2013 оны 06 сарын 16-ны 21:00 цагаас 25-р суваг ТВ-ээр шууд дамжуулан тодруулсан билээ. 

Өнөөдөр эдгээр 13 азтандаа хонжворыг нь гардуулж өглөө.

Энэ удаа бидэнтэй хамт дэлхийн шилдэг тоснууд хамтарч ажиллаж тос бүрд бэлэг, мөн таны худалдан авалтын 10000 ₮ тутамд бонус карт олгож 30 гаруй бэлэгнээс сонголтоо хийж авах боломжийг олгож байна. “Жавартай өвлийн жаргал” өвлийн техник үйлчилгээгээр эргэн уулзацгаая.