PRIUS ЯВЖ БАЙХДАА POWER ТОВЧ ДЭЭР ДАРВАЛ ЯАХ ВЭ? №140

Хэрвээ явж байх P эсвэл R бүр Power товчлуур дээр дарвал яах бол гэж маш олон жолооч нар энэ талаар бодож явдаг. Тэгвэл энэ талаарх мэдээллийг бид мэдлэг буландаа бэлтгэн орууллаа. Нэмж хэлэхэд үүнийг турших хэрэггүй бөгөөд машиныг тань эвдрэлд хүргэх аюултай.

Явж байх үедээ араагаа "P"-рүү бүү шилжүүл
  • Дугуй бүрэн гүйцэд зогсоогүй байхад “P” товчлуурыг даран, “P” байрлалд шилжүүлж болохгүй. Хүчилбэл хөдөлгүүрийн эд ангид эвдрэл учруулах тохиолдол бий. Явж байх үед “P” араанд хийвэл анхааруулах дохио дуугарч “N”-рүү араа шилжинэ.
  • Бага хурдтай явж байхдаа P=Parking араанд шилжүүлбэл машиныг хүчээр зогсож эвдрэлд хүрэх магадлалтай.
Урагшаа явж байхдаа араагаа "R"-рүү бүү шилжүүл
  • Урагшаа явж байхдаа араагаа “R”-рүү шилжүүлж болохгүй. Хүчилбэл хөдөлгүүрийн эд ангид эвдрэл учруулах тохиолдол бий. Урагшаа явж байхдаа араагаа “R”-рүү шилжүүлбэл анхааруулах дохио дуугарч “N”-рүү араа шилжинэ.
Явж байх үедээ "Power" гэсэн товчинд бүү хүр
  • Явж байх үедээ андуураад “power” товчлуурыг дарвал автомашин гэнэт зогсон осол аваар гаргах аюултай. Өндөр хурдтай үед дарвал "анхааруулах дохио" өгнө.
    Хэрвээ 3 секунд удаан дарвал систем унтрах бөгөөд машин арааны N горимд шилжинэ. Системийг дахин асаахын тулд бүрэн зогсоод дахин асаах товч дээр дарна уу.