МЭДЛЭГ - ГАЛ ХАМГААЛАГЧ БААЛСАН Л БОЛ СОЛИХ ХЭРЭГТЭЙ №165
Таны машины аль нэг гал хамгаалагч шатсан бол яг хуучин шиг нь хүчин чадалтай гал хамгаалагчийг таг дээрх зааврынх нь дагуу сольж тавиарай. Түүнээс их эсвэл бага байж болохгүй. Хэрвээ таны шинээр сольсон гал хамгаалагч дахин шатвал машинд ямар нэгэн цахилгааны асуудал байна гэж үзээд заавал шалгуулах хэрэгтэй.
Зарим хүмүүс шатсан гал хамгаалагчийн оронд утас ороож тавьдаг. Ингэснээр цахилгаан хэлхээг тэр чигт нь шатаах цаашлаад машиныг шатаах аюултай тул дээр үеийн энэ аргийг ОГТ хэрэглэж болохгүй.
НӨӨЦ ГАЛ ХАМГААЛАГЧ
Автомашины рэлэй болон гал хамгаалагчийн хайрцгийг нээхэд зарим нүх нь үйлдвэрээсээ хоосон байдаг. Энэ нь тухайн машины зэрэглэл болон ашигласан хөдөлгүүрээс хамаарч хийхгүй орхисон байдаг тул дүүргэх гэж санаа зовох хэрэггүй. Хэрвээ таглаан дээр SPARE FUSE гэж бичсэн байвал нөөц гал хамгаалагч гэсэн утгатай бөгөөд шатсан аль нэгийг нь солиход ашиглаарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn