Суудлын бүрээсний үнийн санал 2026
ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖИЙГ ЛИТРТ ШИЛЖҮҮЛЭХ №189
Манай зарим уншигч нар зар оруулахдаа автомашиныхаа хөдөлгүүрийн багтаамжийг литрийн эзлэхүүнд зөв шилжүүлэхгүй байна. Олон улсын жишгээр хөдөлгүүрийн багтаамжийг см3 болон сс хэмжигдэхүүнээс шилжүүлэхдээ хэлэх, тогтооход хялбар болгож хамгийн ойр бүхэл тоонд шилжүүлдэг. Жишээ болгон нэгэн авто машины үзүүлэлтийг авъя.
Бидний сайн мэдэх Мark II-ын 1G-FE хөдөлгүүрийн эзлэхүүн 1998сс байдаг. 1998 гэсэн тоо нь 2000сс буюу 2.0 литрт ойр учраас эзлэхүүнийг 2.0 л гэж авдаг. Хэрэв 1934сс гэж байсан бол 1.9 л гэж авах юм шүү. Энэ мэтчилэн бидний мэдэх Лэнд крүйзерийг 4500 гэж ярьдаг нь хөдөлгүүрийн багтаамж нь 4476сс байдагтай холбоотой бөгөөд литрээр бол 4.5 л болох юм.
Үүнээс болж хойшоо хил гарахад асуудал үүсдэг гэдгийг одоо бүх жолооч нар мэдсэн байх. Хэрвээ таны 1997 сс багтаамжтай машиныг гэрчилгээн дээрээ 2000 сс гэж тэмдэглэсэн байгаа бол яаралтай авто тээврийн бүртгэлийн газарт очиж шинэлүүлээрэй. Харин гадаад улс руу явахгүй бол одоогоор зөрчилд тооцоогүй байгаа.
