ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ 2012 АЗТАНУУД ТОДОРЛОО!

Доктор Авто Сүлжээ компанийн “Жавартай Өвлийн Жаргал” автомашины хонжвортой өвлийн
техник үйлчилгээ 10-р сарын 22-ээс 12-р сарын 16-ыг дуустал 58хоногийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Сугалааны тохирлыг 12-р сарын 16-ны Ням гарагийн 21:00 цагаас MN25 TV-ээр шууд дамжуулан нийт 16 азтанг тодрууллаа.

Доктор Авто Сүлжээгээр үйлчлүүлж төмөр хүлгийнхээ моторын тос, кропны шингэн, хүч дамжуулах эд ангийн тос, гидрийн шингэн, хөргөлтийн шингэнээ солиулсан болон өвлийн суудлын бүрээс захиалсан, цагийн асаалтын системтэй дохиолол худалдан авсан нийт үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

Ирэх зуны техник үйлчилгээгээр эргэн уулзъя!