HEYNER, ALCA, JETECH - БАГАЖНЫ ҮНИЙН САНАЛ

Ямар ч техникийн үйлчилгээ хийхэд сайн багажны хэрэг гардаг. Сайнаас гадна бүрэн бүтэн байх шаардлагатай. Тэгвэл энэ хэрэгцээг Германы HEYNER, ALCA, JETECH брэндийн багажны ком бүрдүүлнэ. Таны юу хүссэн, цөм түүнд бий.

Дотроо маш олон төрлийн өдөр тутамд хэрэглэгдэх отвертка, торцов, бахь, түлхүүртэй бөгөөд бүгд барихад эвтэйхэн, өндөр чанартай бүтээгдэхүүнүүд юм. Мэдээж багажинд тусгай түлхүүрийг ч багтаасан.

Бүх багажийг хром ваниди төмрөөр хийж боловсруулалтыг ГЕРМАН (ALCA, HEYNER), ЯПОН (JETECH) чанараар хийсэн.