ДУЛААН НЭМНЭЭ АЯН 10 ДАХЬ ЖИЛДЭЭ

“Зиг Заг Фейшн ХХК”-ний санаачилгаар жолооч нартай хамтран зохиодог “Дулаан нэмнээ” аян 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн аян 3-р сарын 10-ooс 4-р сарын 15-нийг дуустал үргэлжилнэ. Аяны хүрээнд цугларсан бүрээсээр хурга, ишиг, тугалын нэмнээ, уут зэргийг урлан Монгол улсын 21 аймаг 329 сумдын малчдад хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

Тиймээс жолооч та хуучин Зиг Заг суудлын бүрээсээ “ДУЛААН НЭМНЭЭ” аянд хандивлаж, шинэ суудлын бүрээсээ 10% хямдралтай үнээр захиалаарай.

Лавлах утас: 7577-3060