ЗОГСООЛД ОРОХ АРГУУД

Хэдий жолооны дүрмэнд энэ бүгдийг заадаг ч гэсэн төсөөрөх явдал хүн бүрт л тохиолддог шүү дээ. Бусад жолоочоос асуух нь эвгүй санагдаж байсан бол доорх зурган тайлбарыг сонирхоод үзээрэй. Танд амжилт хүсье.

90 ГРАДУСТ ОРОХ

  1. Доорх нөхцөлд 3 машин зогсох зайг авна. Урд хаалгыг захын шугамтай нь харалдаа зогсоно.
  2. Ухрах үйлдэл хийхээс өмнө зорчигч, дугуйтай хүн, өөр машин явж байвал өнгөрөөнө. Одоо харин рулээ тултал нь дараад ухарна.
  3. Зүүн гар талын толинд А цэг харагдах хүртэл ухарна
  4. Үргэлжлүүлэн ухрахад B цэг баруун талын толинд харагдана. 2 толинд 2 цэг харагдаж байгаа бол үргэлжүүлж ухарна.Үүнийг хийхдээ алгуур байгаарай.
  5. А болон B цэгтэй машины тань толь параллель ирсэн бол рулээ 1.5x хариулна. Хэрвээ аль нэг цэг ойртоод байвал маневр хийхээ мартуузай.

КАРМАНД ЧИГЭЭРЭЭ ОРОХ НЬ
  1. Өөрийн машины толийг зогссон машины улсын дугаартай параллель зогсоно. Тулгаж зогсож болохгүй, тодорхой хэмжээний зай бариарай.
  2. Эргэх дохиогоо өгөөд баруун гар тийш 2.5х удаа рулээ эргүүлнэ.
  3. Урд хэсэг зогсоол руу орсны дараа рулээ 1.5х суллана. Хажуу машины тольтой харалдаа зогсох нь зөв зогсолт юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.