[VIDEO] MERCEDES-BENZ S500 PLUG-IN HYBRID СУРТАЛЧИЛГАА

Германы авто үйлдвэрлэгч Мерседес-Бенз компани S500 Plug-in Hybrid загварын шинэ сурталчилгааг цацлаа. Сурталчилгааг орчин үеийн Формула 1 уралдааны автомашинтай хослуулан хийсэн бөгөөд солирт ашигладаг тоормослолтоос үүсэх цахилгаан энергийг ашигладаг технологийг S500 Plug-in hybrid загварт ашигласан гэдгийг тодотгож өгчээ.

Шинэ хайбрид загвар нь хос турбо бүхий 3.0 литирин V6 хөдөлгүүрийг цахилгаан мотортой хослуулж өгснөөр нийт 435 морины хүч болон 650 Нм эргүүлэх хүчийг гаргах чадалтай болсон юм. Ингэснээр 100 км/ц хурдыг 5.2 секундэд авах чадвартай болсон төдийгүй шатахуун зарцуулалт 2.8л/100 км болон буурчээ. Үнийн хувьд одоогоор тодорхой бус байгаа ба ирэх 9 сараас борлуулагдаж эхлэх юм байна. 

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.