ДУЛААН НЭМНЭЭ АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Зиг Заг Фейшн ХХК”-ний санаачлалаар жолооч нартай хамтран зохиодог “Дулаан нэмнээ” аян  2016 оны 1-р сарын 22-ooс 3-р сарын 30-ны хооронд 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Аяны хүрээнд  жолооч нарын халуун сэтгэлийн бэлэг 252 ширхэг суудлын бүрээсээр 1023 ширхэг хурга, ишиг, тугалын нэмнээ, уут зэргийг урлан Онцгой Байдлын Ерөнхий газарт 3 сарын 30-ны өдөр хүлээлгэн өглөө. Аянд нэгдсэн та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА!

2017 онд жолооч нарын сэтгэлийн бэлгээр эргэн уулзъя.