ХЭМНЭЛТТЭЙ БӨГӨӨД ХЯМД SWIFT

Шатахууны үнэ өссөөр байгаа үед бага оврын суудлын автомашинууд моодонд ороод байгаа билээ. Тэдгээрийн нэг нь яах аргагүй энэ машин юм. Сузукиг бид Vitara, Escudo загвараар нь сайн мэднэ. Тэгвэл сүүлийн үед энэхүү жижиг загвар манайд ихээр ирэх болов.

Энэ ямар шалтгаантай вэ. Түүний бага шатахуун зарцуулалт, компакт байдал, хэт маяглуулаагүй төрх, төрөхөөсөө өндөр байдал нь нөлөөлжээ.

Бүх хувилбарууд нь 88 м.х-тэй 1.3 литрийн DOHC бензин хөдөлгүүртэй бөгөөд 4 шатлалтай автомат ба 5 араатай механик хурдны хайрцаг тавигдсан байгаа. Жин нь ердөө л 850-910 кг гэж байгаа. Их хөнгөн байгаа биз. Харамсалтай энэ Монголд тохирмоор загвар нь 2004 он хүртэл хийгдсэн юм билээ. 2004 оноос эргээд намхан бөмбөгөр болсон байгаа.

Үнийн хувьд бол одоогийн байдлаар хамгийн боломжийн үнэтэй байгаа ба нэг хэсэг машины үнэ хөөрөгдлөөр 8 хагас хүрсэн гэсэн одоо бол нэг 7 хагаст л гүйж байгаа юм байлээ. Харин 4 дугуйн хөтлөгчтэй нь 1 сая төгрөгөөр илүү үнэтэй байгаа. Түүнээс доош үнээр орж ирсэн япон автомашин олдохгүй л болов уу даа. Тэгэхээр энэ загвар нь Vitz шиг дэлхий даяар алдаршаагүй ч манай монголд бол илүү л тохирсон юм шиг санагдлаа.

Түүнд бөмбөгөр урд хянах самбар дизайнлаг салон байхгуй ч практик талаасаа илүү юм. Өнөөгийн оюутан залуус болон, цөөн ам бүлтэй гэр бүлд, хотоос зайдуухан байдаг суурин газарт амьдардаг хүмүүст бол хэрэглээ талаасаа илүү тохирно. Түүгээр гангарах гэх хэрэггүй. Бас нэг зүйл дурдахад түүнтэй яг адил загвартай хийцтэй боловч өөр Chevrolet Cruize нэртэй машин бий бөгөөд гадна талаас нь хараад эмблем нь өөр юм гэж харна.

Гэтэл түүний урд гар нь хайлшаар хийсэн байгаа бол Swift-ийнх төмөр байдаг. Хайлшин гар хагарах аюултай ба эргээд засварлахад маш төвөгтэй. Яаж ийгээд гагнасан ч найдвар муутай л юм болох байх.

Пүрш нь илүү диаметр томтой ба амортизатор солих үед суурь нь таарахгүй байх ба олдоц муутай, зөвхөн хуучнаараа олдох боломжтой юм. Swift-ийн сэлбэг шинээрээ Suzuki-ийн дилерээс олддог бол Cruize-ийнх америкаас захиж байж олдож магад. Энэ 2 машин яг адил гээд борлуулж байгаа хүмүүс хэлэх л байх тэгвэл дээрх зүйлээрээ ялгаатай бөгөөд сэлбэг дээрээ очоод л гацах нь байна шүү.

Эхэн үеийн хянах самбар

Дараа үеийн хянах самбар

Хойд суудлыг буулгаснаар тээшний хэсгийн зайг нэмэх бололцоотой.

Одоо дотор салонд сууж үзье. Энэ зэргийн машинд бол боломжийн зайтай. Урд хянах самбар нь Vitz шиг том бандайлгасан биш босоо нимгэндүү загвартай. Хянах самбарын доод хөвөөгөөр ундааны тавиур ба жижиг сажиг зүйл тавих тавиур зорчигчийн урд ба жолоочийн урд талаар байх юм.

Үүгээрээ ч урд хэсэгт арай илүү зайтай болжээ. Бүх юм энгийн илүү дутуу нэмэлт байхгүй. 2 хүн урдаа сууж явахад бол зайтай ба арын суудалд хүн суувал суудлаа жаахан урагшлуулахгүй бол болохгүй. Гэхдээ хойд суудал нь жийпний арын суудалд сууж байгаа юм шиг өндөр дээр учир багахан зайнд ч түүртэлгүй суучихаар байв. Жолоочийн суудалд тохойн тавиур байхгүй нь жаахан тийм.

Өөр бас нэг дутагдал гэвэл таазны бариулыг хувилбар болгонд хийгээгүй ба хийх нүхийг нь тагаар тагласан байх юм.  Тэгсэн мөртлөө хойд хаалганы бариул нь огцом эргэлт энэ тэр дээр хурдан зуураад авмаар биш зүгээр аяган хэлбэртэй хонхор бариултай юм. Сандарсан үед хаалга онгойлгох бариулаас татаад хаалгаа онгойлж мэдэхээр.

Авсан хүн өөрөө таазны бариул хийчихвэл зүгээр. Хойд суудлын түшлэг урагш бууснаар ойр зуурын овортой ачаа ачих боломжтой.

Тээшний хэсгийн шал нь сайжруулалтаар амархан эвдрэхээргүй авахад хялбар болсон бөгөөд доор нь багаж энэ тэр хийх хайрцагтай ба түүний доор нөөц дугуй байрлана. Гэхдээ зайн хувьд  хойд суудлын түшлэгийг буулгаагүй үед бол тийм ч их биш.

Ерөнхийдөө бол энгийн салонтой гэдэг үнэлэлт өглөө.

Эхэн үеийн хянах самбар
Эхэн үеийн хянах самбар
Дараа үеийн хянах самбар
Дараа үеийн хянах самбар

Өвдөгний харалдаа аяганы суурьтай.

  • Таазны бариулуудыг бүх хувилбарт хийгээгүй
  • Арын зорчигчид зориулсан ундааны тавиур нэг

1.3 литрийн хөдөлгүүр нь өөртөө таарсан хүчтэй бөгөөд энгийн 92 бензин хэрэглэхээр заагдсан байгаа. Хот дор автомат кроптой 7-8 л иддэг.

Өвлийн улиралд 10-аас дээш гараад байдаггүй. Явдал хатуу ч биш яг л дундаж. Гэхдээ тэнхлэгийн хоорондоо ойрхон учир дараалсан донсолгоонд оволзох нь бий. Хойд урд талаараа тулна гэж заяа нь байхгүй, үнэн богинохон бараг л 69 шиг байх.

Уулаасаа өндөр учраас өндөрлөх гээд байх шаардлага байна уу үгүй юу. Харин тэнхлэг ойртой учир гүдгэр дээгүүр гарахадаа одоо энэ дунд жийпүүдийн давах газраар эвийг нь олоод явахаар юм билээ. 4WD байвал бүүр сайн. Мэдээж их хурдтай муу замаар бол явахад хэцүү л дээ.

Улаанбаатарын гэр хорооллын замд бол торохооргүй. Хонда-гийн машинууд шиг элдэв тохиргоо хэрэглэж засардаггүй монголын нөхцөлд тохирсон загвар. Зарим загвар хөөх дуртай хүмүүст бол жаахан хуучинсаг л санагдах байх. Манай нэг найз эхнэртээ санал болготол жаахан дургуй л байсан гэсэн. Эмэгтэйчүүдэд загвар л хэрэгтэй. Фит шиг бол авах л байсан байхдаа.

1.3 литрийн DOHC хөдөлгүүр нь энгийн хялбар