ESCUDO -Г ГОЛОХ ХЭРЭГГҮЙ

Энэ удаад нэгэн компакт жийпний талаар дурдъя. Энэ бол Сузуки компанийн загвар бөгөөд японд худалдаалдаг нэр нь Эскүдо ба экспортын нэр нь Витара юм. Энэ загвар одоо ч үргэлжлэн гарч байгаа бөгөөд Vitara нэрээр экспортод гардаг. Энэ удаад 1997-2005 оны хооронд үйлдвэрлэсэн загварыг сонголоо.

Энэ загвар нь 2000 он гараад Монголд Бриж группийн Suzuki төлөөлөгчийн газруудаар шинээрээ худалдаалагдаж байсан юм даг. Сүүлд Гранд Витара гээд уртасгасан загвар гарсан юм. Компакт жийпнүүдийн хөгжил монокок бүтэцтэй рамгүй хийц дээр тулгуурлан хөгжиж байсан бол энэ загварын хувьд эгээ л том жийпүүдтэй адил үндсэн рам + кузов гэсэн хийцээр хийгдсэн юм. Сузуки нь анхнаасаа л энэ хийцийг баримталсан бөгөөд харамсалтай нь 2005 оноос бусад жийпэнцэрүүдийн адил монокок хийцэд шилжсэн юм.

3 хаалгатай энгийн
3 хаалгатай энгийн

Яагаад харамсаад байна вэ гэвэл монголын нөхцөлд тохирохоор энэ хийц ингээд байхгүй болж байгаа юм. Бусад зам сайтай газар бол энэ онцлог төдийлөн сайн мэдэгдэхгүй л дээ.

2005 оноос гарсан загвар нь монокок болсон гэсэн үг. Tиймээс рамтай загвар нь хийцээрээ бусад Rav4, X-trail, Kluger зэргээс илүү юм.

Эдгээр загваруудаар хөдөө явах, муу асфальтан замаар явахад салон дотор суудлын машины адил замын дуу чимээ ихтэй байдаг бол рамтай загварууд маш намуухан байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Тиймээс манай муу замд бол жижиг загвар дотроо хамгийн тохиромжтой нь болж байгаа юм. Харамсалтай нь хуучин автомашин дотор ч энэ загвар маш бага орж ирж байна. Мэдэхгүйгээс л байх л даа.

5 хаалгатай энгийн
5 хаалгатай энгийн
5 хаалгатай нэмэлттэй өргөн
5 хаалгатай нэмэлттэй өргөн
Урд бампер шинэчлэгдсэн загвар
Урд бампер шинэчлэгдсэн загвар
2 литрийн 4 цлиндртэй хөдөлгүүр
2 литрийн 4 цлиндртэй хөдөлгүүр
1.6 литрийн хөдөлгүүр
1.6 литрийн хөдөлгүүр

Хөдөлгүүрийн сонголт маш баялаг гэж хэлж болно. 1.6 литрийн 107 м.х-тэй, 2 литрийн 4 цилиндртэй 140 м.х-тэй, V6 хэлбэртэй 2.5 литрийн 160 м.х-тэй, 2 литрийн 92 м.х-тэй дизель хөдөлгүүр гэсэн 4 төрлийн хөдөлгүүртэй байсан. Үнэхээр сонголттой байгаа биз.

Хурдны хайрцгийн хувьд бол 4 шатлалтай автомат ба 5 араатай механик гэсэн 2 сонголт бий. Явах ангийн хувьд урд тэнхлэг страт (Strut) бүтэцтэй үл хамаарах, хойд тэнхлэг нь монголчуудын хэлдгээр чулак буюу бөх бат хамаарах тэнхлэг юм. Хурдны хайрцагтаа давхар бууруулсан дамжуулга болон урд хөтлөгчийг залгаж салгах туслах кроптой ба энгийн үед дан хойд хөтлөгчтэй болно гэсэн үг.

Ийм туслах кропыг Rav4, X-trail өөр юу ч билээ дээ бусад жийпэнцэрүүдээс олж харахгүй. Харин Пажеро iO, Junior-оос олж харж болох юм. Тэр байтугай хойд дифференциал түгжигчийг захиалгаар санал болгож байсан юм байна. Чухам хуучин автомашинуудад анхнаасаа захиалсан байна уу гэдгийг магадлах хэрэгтэй болно.

Одоо гадна дизайныг сонирхоцгооё. Жийпний жижгэрүүлсэн классик хэлбэр хажуу тал, хойд талаасаа бол гологдоод байх юмгүй дажгүй дизайнтай.

Урд талаасаа бол жаахан тийм юм. Эхэн үедээ нэг тийм чимхсэн бууз шиг ч юм шиг, хүүхдийн тоглоомон машин ч юм шиг урд нүүртэй байсан бол явцын дундаас сайжруулжсан байна. Харин 2 дахь сайжруулалтаар илүү том бампер хийж спорт маягийн шулуун зураастай нүүртэй болгожээ. Манайд хамгийн тохиромжтой нь дундах нь гэхэд болно. Хэт том, доор бампер тулах зэрэг асуудалтай юм.

Бас нэг зүйл хэлэхэд 3 хаалгатай хувилбар бий бөгөөд буруу талдаа рультэй гэдгээрээ арын хүмүүс бууж суухад замын хөдөлгөөнтэй талруу бууна гээд аюултай юм. Хойд багаажны хаалга хажуу тийшээ нээгдэж онгойх ба япондоо бол яг явган зам тал руугаа нээгдэж байгаа боловч манай нөхцөлд эсрэг нээгдэнэ.

За энэ ч яахав харин хаалган дээр нөөц дугуйг хийсэн нь хаалга унжих, дуу орох магадлалтай. Дор бүр нь дэгээг тохируулаад байвал гайгүй байх. Хазгай газар онгойлгоход гидр татуургатай учир хаагдчих гээд байхгүй зүгээр юм. Гэвч татуурга суларсан нөхцөлд савлах л байх. Кузов нь гадна талаараа нэмэлт хөмсөг, хуванцар хаалттай, эсвэл дан гэж байх ба нэмэлттэй нь илүү гоё харагдана.

Анх гарсан салон
Анх гарсан салон
Сайжирсан салон
Сайжирсан салон

Анх гарсан салон

Сайжирсан салон

За одоо салоноо үзэцгээе. Стилийн хувьд 90-2000 оны хоорондох автомашины салон. Гэхдээ тийм ч муу биш стильтэй. Хэрэгтэй зүйлүүд бий. Сүүлийн үеийн загварууд шиг хэт электроникжоогүй. Эхэн үеийн загвар нь паарны удирдлага дээр байсан боловч жижиг товчлууруудтай, сайжруулалтаар доор хийх болсон боловч удирдлагыг том дугуй болгосоноор хэрэглэхэд эвтэйхэн болгосон байна.

Урд суудалд суухад дээр байрлалтай зам сайн харагдахаар юм хойд суудалд хөлийн зайн жаахан давчуудуу зай багатай. Холын замд 4 юмуу 5 уулаа явбал чилэх төлөвтэй. Хоёулхнаа явбал ямарч асуудалгүй юм. Эсвэл 1-2 хүүхэдтэй залуу гэр бүлд бол сайхан тохиромжтой.

Багаажны зай ч тийм гэдгийг хэлнэ. 5 том хүний хэрэглэл гэдэг ямар их болох билээ дээ. Тиймдээ ч Гранд Витара гээд уртасгасан хувилбар гарсан юм шүү дээ. Гэхдээ тэнхлэг нь холдоод ирэхээр гүдгэр давах чадвар буурна л даа. Харин хөдөө биш хотын зах руу амралтын газар ойр зуур явахад бол 5 том хүн бол асуудалгүй л юм. Мэдээж тодорхой хугацаанд салоны сайжруулалтыг хийж байсан ба сүүлд гарсан загварууд нь илүү дизайнтай болсон юм.

Уртасгасан загвар GRAND VITARA
Уртасгасан загвар GRAND VITARA

Шатахуун зарцуулалт мэдээж томчуудын дэргэд балга л гэсэн үг. Шулуундаа бол 9 орчим, хотод бол 12 литр. Дунджаар шүүдээ. Дундаж гэдгийг ойлгох хэрэгтэй дээш доош хэлбэлзэнэ гэсэн үг л дээ. Манай нөхдүүд “дундаж” гэдгийг  ойлгодоггүй юм шиг байгаан.

Яг л 12 гээд ойлгочоод илүү гарахаар худлаа ярилаа гэдэг. Дизель хөдөлгүүртэй загвар нь маш ховор доо, байвал ч ёстой үнэрлэнэ гэдэг болох байх. Дээр би хэлсэн рамтай гэж. Рамгүй тэргүүд муу зам дээр дэржигнээд тоормоз гишгүүлдэг бол Эскүдо зам мэдрэх нь бага учир инерцээр нь дайруулаад л гарна.

Хэт огцом өөд газар хүндрүүлэгчийг ашиглана, мостоо залгана гээд давуу талууд ихтэй шүү. Монголд хуучин нь байхгүй бол захиад авчихаж болно доо. Сэлбэгийн хувьд сузукийн төлөлөөлөгчийн газраар дамжуулаад авах байх.