ЗАМДАА ЖАРГАЛТАЙ ӨДӨРЛӨГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Доктор Авто Чэйн компани 26 жилийнхээ ойн хүрээнд нийгэмдээ хариу нэхэхгүй тус хүргэх сэтгэлээр тус өдөрлөгийг зохион байгууллаа.

БИДНИЙ хандлага
БИДНИЙ харилцаа
БИДНИЙ үйлдэл бүр замын хөдөлгөөний дүрмээс илүү замын хөдөлгөөний соёлыг үүсгэдэг. Соёл - ойлголцол, хүндлэл, харилцаа.

2024 оны 5-р сарын 23-ны өдөр Докторчууд бид Монгол улсын хэмжээнд 8 аймгийн 13 салбартаа мэргэшсэн ажилтан, инженер, түнш, хөрөнгө оруулагч, нийгмийн нөлөөлөгчид болон үйлчлүүлэгчид “Замдаа аюулгүй” уриа дор нэгдэн хамтын хариуцлагын соёлыг төлөвшүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Үүний үр дүнд 53,535 хүнд Замдаа Аюулгүй зорчиход тусалсан байна.

  • 18,002 хүнд мэдээлэл зөвлөгөөгөөр АВТЫН БОЛОВСРОЛ олгов.
  • 18,002 хүнд гэрэлтдэг АЮУЛГҮЙН ХАНТААЗ бэлэглэв.
  • 7,893 хүний автомашинд АНХАН ШАТНЫ ҮЗЛЭГ хийв.
  • 5,368 зочинд зөвлөх инженерүүд мэргэжлийн зөвлөгөө өгөв.
  • Хамтрагч түнш байгууллагуудын 4,270 бэлэг урамшууллыг олгов.

"ЗАМДАА ЖАРГАЛТАЙ 2024" өдөрлөгт ХАНДИВ өргөсөн бүгдэд нь баярлалаа:

  1. Зочид /211 бонус оноо/
  2. Ажилчид /272 ажилтан 1 өдрийн цалин 85 сая төгрөг/
  3. 21 түнш /21 сая төгрөг болон 4270ш гарын бэлэг/
  4. Хөрөнгө оруулагч /13 салбар 123 сая төгрөг/

Дараа жилийн өдөрлөг маань улам өргөн дэлгэр болж улам олон хүнд туслахыг хичээх болно.

"ЗАМДАА ЖАРГАЛТАЙ 2025" өдөрлөгөөр улам олуулаа уулзацгаая..,

Замдаа жаргалтай.