ЗАМДАА ЖАРГАЛТАЙ 2023 ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Доктор Авто Сүлжээ компани 25 жилийнхээ ойн хүрээнд автын нийгэмдээ хариу нэхэхгүй тус хүргэх уриалгаар Монгол улсын хэмжээнд 10,000 хүнд 1,000 цагийн мэдээлэл зөвлөгөөгөөр АВТЫН БОЛОВСРОЛ олгож, 10,000 хүнд АЮУЛГҮЙН ХАНТААЗ бэлэглэж, 5,000 хүний автомашинд АНХАН ШАТНЫ ҮЗЛЭГ хийх ЗАМДАА ЖАРГАЛТАЙ өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
2023 оны 5-р сарын 23-нд Улаанбаатарын 5 салбараас эхэлсэн уг арга хэмжээг орон нутагт хүртэл тэлж, хүрэлцэн ирсэн зочиддоо “Замдаа аюулгүй” гэрэл ойлгогчтой аюулгүйн хантааз, бяцхан дүү нартаа Нараа нараа нааш ир автомашин бэлэглэлээ.
Цаашлаад өдөрлөгт хамрагдсан зочдын төмөр хүлгийнх нь бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс мотор, кропны тос, хөргөлтийн шингэн, дугуй, гадна болон салоны шүүр гээд анхан шатны үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, ажлын арвин туршлагатай, мэргэшсэн инженер, механик залуус автын боловсролыг дэмжих зөвлөгөөгөөр тусаллаа.
Хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж бол бусдад тус хүргэх замаар аз жаргалыг мэдрэх болохоор цаашдаа ч докторчууд бид Монголын өнцөг булан бүрт Замдаа жаргалтай эл өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Замдаа жаргалтай
Дэмжигч байгууллагууд
Биднийг дэмжсэн түншүүддээ баярлалаа.
Эрхэм ТҮНШ танд баярлалаа.
5-р сарын 23-нд Докторын салшгүй 5 талууд нэгдэн 25 жилийн ойгоороо 25,000 хүн баярлуулж, хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж болох хариу нэхэхгүй тус хүргэхэд томоохон ач холбогдол үзүүлж буй эрхэм ТҮНШ танд баярлалаа.
Замдаа жаргалтай. . .