2019 SUZUKI JIMNY ИЙМ БОЛОХ НЬ

Манай дэлхий дээр үнэ боломжийн, чанартай, дөрвөлжин төрхтэй, хамаарах тэнхлэгтэй, рам кузов бүтэцтэй жийп гэвэл цөөхөн хэдхэн төрөл л үлдээд байна. Эгээтэй л панда эсвэл мазаалайг хайрлахтай ижилхэн үлдсэн. Тэр хэдийг нь гамнамаар ч юм шиг.

Ямартай ч Япон Жи-Класс гэдэг Сузуки Жимни бага оврын оффроад загварын 2019 оны моделийн зураг ил боллоо. Хэрвээ энэ олноор үйлдвэрлэх хувилбар нь мөн бол хуучны ретро загварыг хадгалсан тун ч анхаарал татмаар дизайнтай болж.

Хурц ирмэг, дөрвөлжин кузов яг л өмнөх үеэ өвлөж гарсан нь ойлгомжтой аятайхан болж. Кузовын хойд хэсэг нь Жийг санагдуулам бол урд нүүр нь Jeep Renegade загварыг санагдуулам юм.

Салоны хувьд Сузукигийн сүүлийн үеийн машинуудтай ижилхэн хэв маягтай. Мэдрэгчтэй дэлгэц, дөрвөлжин хянах, зорчигчийн суудлын урд талд бариултай гээд л ер нь өнгөрснөө булшлаагүй нь таалагдлаа.

Хүчин чадлын хувьд 82kW/160Nm 1.0 литрийн Boosterjet turbo хөдөлгүүр эсвэл арай том багтаамжтай 4 цилиндртэй хөдөлгүүрийн хувилбарыг Японоос гадаад ертөнцөд танилцуулж магад. Харин Япондоо кэй ангилалд багтах 660сс багтаамжтай турбо 3 цилиндрийг санал болгоно.

Доод талаараа уламжлалаа хадгалж хос хамаарах тэнхлэгтэйгээр гарна. Оффроад чид мөнгөө бэлтгээд хүлээж байгаарай.

Одоо үеийн Jimny нь 1998 онд танилцуулагдаж байсан. Одоо тэгэхээр 21 жилийн дараа, дахин хэдэн ч амьдрах чадвартай тэдний бүтээл танилцуулагдах нь ээ.