САМУРАЙ БА ЁОТОН

Япон Жи болон Герман Жи энэ жил 2-уулаа шинэчлэгдсэн онцлогтой байв. Нэг нь бие жижигтэй харин нөгөөх нь энэ жилээс арай өөр бүтцийг авч ашигласан. Гэхдээ хоёулаа л хуучнаа загвараа ор тас орхиогүйгээр онцлог юм.

G63 бол Япон Жигээс хоёр аравны тав дахин хүнд жинтэй, 5 дахин хүчтэй бас 9 дахин үнэтэй.

Хурдны замд мэдээж Мерсэдэс салхи мэт давхих нь тодорхой. Харин 1.5 мотортой Жимнигийн хувьд салхины дуу нэвт исгэрсэн шиг 145 км/ц хурдыг хөдөлгүүрийн эргэлт 5,000-тай явах нь энүүхэнд.

G63-аар хоосон бан (хурдны зам) дээр л жинхэнэ хүчин чадлыг нь мэдэрнэ. Хажуу яндан нь яг л үхлийн рокоор хуурдаж байгаа мэт гэхдээ л салонд нам гүм

350 км аялахад хүмүүсийн нүд илт унаж байгаа нь мэдрэгдэх юм

Хотын гудманд бие жижигтэй Жимни шиг гоё машин алга. Хаана л бол хаана багтана. Хөндлөнгөөрөө ч зогсчихно. Ямар ч асуудалгүй. Харин мерсийн хувьд эсрэгээрээ гэдгийг нарийн гудмаар аялж үзсэн хүн бүр л мэднэ.

Салонд зөвхөн хэрэгтэй зүйлс л бий. Илүү дутуу юу ч байхгүй. Арчилгаа хийхэд ч хялбархан. Ерөөсөө тийм ур чадвар шаардаад, IQ хэмжээд байхгүй.

Харин энэ бол өөр ертөнц. Шороо ч орж ирэх нь бага.

G63 ийн хүч хуваарилалт 40:60 урд:хойно байдаг. Харин замын нөхцөл муудахад 50:50 болж ирдэг. Мөн түүнд хүндрүүлсэн араа, 3 дифференциал түгжигч бий. Үнийн хувьд £143,305.

Эцэст нь миний хэлэх зөвлөгөө бол 2 ууланг нь ав. Банаар давхих бол Жи-гээ. Харин шавартай хөгжилдмөөр байвал Японоо. Та өөрөө л шийд.