MERCEDES-BENZ "GRAZY COLOR" СОНГОЛТ

Мерседес–Бенз компани “Галзуу өнгөний сонголтыг G63 & G65 AMG” загваруудад санал болгож байна. Үүнд 5 төрлийн өнгөний сонголт байгаа бөгөөд улбар шар, улаан, шар, ногоон, ягаан өнгөнүүд багтаж байна. Эдгээр өнгөтэй машиныг худалдан авахын тулд нэмж 15.000-19.962 мянган евро төлөх шаардлагатай ажээ.

Зөвхөн G63, G65 AMG загваруудад санал болгож байгаа болхоор хажуу толь, хөмсөг, дээвэр, гупер зэрэг нь хар өнгөтэй байх аж. Кузовын өнгөнөөс шалтгаалж салоны оёдолын утас ижилхэн өнгөтэй байх онцлогтой мөн Harmon Kardon дууны систем нэмж суулгахыг хүсвэл 898 евро хэрэгтэй юм байна. 2 сараас захиалгийг эхлүүлж 3 сараас захиалсан үйлчлүүлэгчид хүргэж эхлэх ажээ.