2019 MERCEDES-BENZ G-CLASS ӨӨРЧЛӨЛТ
Mercedes-Benz-ийн хамгийн алдартай загвар бол яах аргагүй G-Class. Тэгвэл түүнийг анх удаа бүрэн шинэчлэх гэж байна. Нууц дурангаар авсан зургаас үзвэл шинэ загвар өмнөх шигээ дөрвөлжин хэв загвартай байгаа нь сайшаалтай. Энэ загвараас 1979 оноос хойш үйлдвэрлэгдэж, хэрэглэгчид ч гэсэн ам сайтай байгаа учраас өөрчлөх шаардлагагүй нь тодорхой. Гэхдээ сайн харвал хэд хэдэн чухал өөрчлөлтүүд түүнд бий.
Туршилтын прототайп загвар нь одоогийн загвараас нэлээд өргөн болжээ. Зурагчны хэлж буйгаар 10 гаруй см өргөн болсон нь салхины шил, капот, нүүр зэргээс тод харагдаж байна гэв.
Өргөн болсны давуу тал нь туулах чадвар сайжрах юм. Мөн цоо шинэ явах эд анги, салоны багтаамж зэрэг нь сайжрах, суурилуулах боломж өндөрсөнө. Үүнийг дагаад ч юм уу уяад ч юм уу урт нь ялимгүй багассан байна.
Өөр нэгэн өөрчлөлт гэвэл жинг бууруулахын тулд хөнгөн цагаан болон сайжруулсан төмрийн орцыг илүү болгож байгаа гэнэ. Үр дүнд нь одоогийн 2550кг-аас 200кг хөнгөн болох юм. Мөн Мерседесийн сүүлийн үеийн технологиуд болох жолоочид туслах системүүд, цахилгаан рулын аппарат, орчин үеийн инфотэйнмэнт систем зэрэг түүнд дагалдана.
Дээрх өөрчлөлтийн үр дүнд шинэ G-Class хуучин шигээ л хатууг туулахаар бүтээгдсэн байх гэнэ. Жишээ нь түүний өндөрт өөрчлөлт орохгүй бөгөөд хойд тал нь хамаарах тэнхлэгтэй хэвээрээ байх гэнэ (баяртай урд хамаарах тэнхлэг!). Түүнийг бүх дугуйн хөтлөгч систем удирдах бөгөөд туслах хурдны хайрцаг, 3 дифференциал цоожлогч нь хэвээр байх аж.
За эдгээр доогуур дээгүүр өөрчлөлтөөс гадна алдарт хөдөлгүүрт бас хайбридын сонголт байх бололтой. Ингээд түүнийг 40 жилийн ойн босгон дээр буюу 2018 онд 2019 оны модел загвар болгон худалдаанд гаргахаар төлөвлөөд байгааг дуулгая.
Эх сурвалж: www.motorauthority.com | www.cardoctor.mn