БРУНО САККО: MERCEDES-BENZ БОЛ МИНИЙ АМЬДРАЛ

“Mercedes-Benz бол миний амьдрал.” Мерседес-Бензийн БРЭНД гэх зүйлийг хэн хүнээс илүү бий болгосон эрхэм болох Mercedes-Benz-ийн өмнөх ерөнхий дизайнер Бруно Сакко-г www.cardoctor.mn сайт танилцуулж байна. Бусад машин үйлдвэрлэгчдийн алдартай дизайнеруудын ярилцлагыг энд дарж уншаарай. 

Амьдралыг өөрчилсөн тохиол

1950-иад оны эхэнд энэхүү үйл явдал Бруно Саккогийн ирээдүйг бүхэлд өөрчилсөн бөгөөд Mercedes-Benz-ийн ирээдүйн хөгжилд мөн том өөрчлөлтийг авчирсан юм. Итали залуу анх Франц дизайнер Раймоунд Лоевигийн Studebaker Starlight coupe машиныг өөрийн төрөлх хот болох Туринд 1951 оны дөрвөн сард олж харснаар автомашины загвар сонирхох хүсэлд нь оч гийсэн юм.

"Тэрхүү машин бол огт өөр гаригаас ирсэн хөлөг байсан юм.” Хэмээн Бруно Сакко 60 жилийн дараа дурссан юм.

Тэр явдлаас нэг их удалгүй, тэрээр ирээдүйн гэмээр хүлгийг зам дээр явж байхыг дахин харсан бөгөөд автомашины загварыг улам ихээр мэдэхийг хүссэн гэдэг. Загварын ертөнцийн талаар анхан шатны туршлагуудыг олж авсныхаа дараагаар 1958 онд тэрээр Mercedes-Benz-тэй өнгөрүүлэх 40 жилийн кареераа эхлүүлсэн байна. Урт удаан хугацааны турш ерөнхий дизайнер байсан эрхэм одоо 80 нас аль хэдийн хүрчээ.

Загварт дурласан хэвээр

Штутгартын ойролцоох Бёблинген дах чимээгүй хотхондоо ноён Бруно Сакко энгийн байдлаар тохижуулсан оффистоо сууна. Хэдийнээ автомашины загвар зохион бүтээгч байхаа больж, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч болсон ч, түүний оффис нь 1999 онд Mercedes-Benz-ээс тэтгвэртээ гарснаасаа хойш үргэлжлүүлэн хийсэн зураг, хар зураг, самбараар дүүрсэн байдаг байна.

Энэ жилийн эцэст бүр мөсөн тэтгэвэртээ гарах болов уу хэмээн тэрээр хэлсэн байна. Даруухан боловч үргэлж загварлаг байдаг Итали ноёнтон өөрийн төрсөн өдөр мөн моторт хүлэгийг бий болгосон брэндийнхээ талаар сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлж байгаагүй байна. Брэндийн дүр төрхөнд хэн хүнээс илүү нөлөөлсөн ноён Саккогийн кареер нь түүнд 2006 онд автомашин үйлдвэрлэлийн Алдарын танхимд нэрийг нь бичүүлж мөн бусад алдар нэрийг авчирсан юм.

Түүний хэлснээр бол тэрээр анхнаасаа хэзээ ч Германд урт хугацаагаар үлдэхийг төлөвлөж байгаагүй байна: “Би маш их туршлага цуглуулахыг хүсч байсан, тэр дундаа Америкийн Нэгдсэн Улсад очиж ажиллахыг хүсч байсан.” Гэвч бүх зүйл эсрэгээрээ эргэсэн юм. Харин бусад нь автомашин загварын түүх болон үлдсэн юм.

Ер бусын кареерийн эхлэл

Уг түүх 1933 оны 11-р сарын 12-нд төрсөн Бруно Саккогийн төрж, өссөн хот болох Итали улсын Удине хотоос эхэлсэн юм. Судлаач болон мэргэшсэн (Итлийн хамгийн залуу судлаач) тэрээр Турин хотын политехникийн их сургуульд мэргэжлээ эзэмшиж эхэлсэн байна.

Энэхүү газар өмнө дурдсанчлан ноён Саккогийн амьдарлыг өөрчилсөн тохиол болсон юм. Оюутан байх хугацаандаа анхны загварын ажлаа Ghia болон Pininfarina компаниудтай хийсэн байна. Ghia-д тэрээр шилдэгүүд болох Джованни Савонуцци болон Серджио Сарторелли нартай хамтран ажиллаж байжээ.

Ноён Саккогийн Германы талаарх сонирхол болон Герман хэлний чадвар нь түүнийг Туринд байрлах Германы консулаар дамжуулан Карл Вильферт уулзахад нь хөтөлсөн юм. Тухайн үед Вильферт Mercedes-Benz-ийн автомашины кузов болон загварыг шалгах албаны даргаар ажиллаж байв. 1957 онд тэрээр Сакког Зиндельфинген дэх үйлдвэртээ урьж, удалгүй урам зоригоор дүүрэн залуу дизайнерыг ажилд авч байж ээ.

Бела Барени (зүүнээс гуравт) болон Бруно Сакко (Баруун талынх) зэрэг дэвшилтэт дизайны албаны баг 1970 он
Бела Барени (зүүнээс гуравт) болон Бруно Сакко (Баруун талынх) зэрэг дэвшилтэт дизайны албаны баг 1970 он

Ноён Сакко Mercedes-Benz-г Хуан Мануэль Фанхиогийн домогт авто уралдааны амжилтаас хойш маш олон жилийн турш шүтсээр ирсэн байна.

C 111-II (1970): жинхэнэ ер бусын дизайн
C 111-II (1970): жинхэнэ ер бусын дизайн
Шинэ нутаг дэвсгэр

1958 оны нэгдүгээр сарын 13-нд 25 настай Бруно Сакко шилдэг стилистийн номер 2 болсон бөгөөд номер 1 стилистээр Поль Брак жилийн өмнө сонгогдсон байв. Саккогийн цалин 650 Герман маркаас эхэлж байж. Сакко, Карл Вильферт болон Фридрих Гейгер нарын удирдлаган дор стилист болон загварын инженерээр ажиллаж байв. Дараагаар нь тэрээр Бела Баренийн алба руу шилжиж таван жил ажилласан байна.

Тэрээр Mercedes-Benz 600 (W 100) болон 230 SL convertible зэрэг маш олон төрлийн ялгаатай төслүүд дээр ажиллаж байсан ба туршилтын загварууд болох C111-I (1969) болон C111-II (1970)-н загварын төслүүдийг удирдаж байв.

Эдгээр загварууд нь Mercedes-Benz-ийн хувьд бүхэлдээ цоо шинэ загварууд байсан бөгөөд “Аль хэдийн байсан зүйлсийн хойноос явснаас шинэ зах зээл, шинэ зүйлсийг нээхийг хүсч байв.”

Анхны “Жинхэнэ Сакко”: S-Class (126 загварын цуврал)

Ахлах инженер гэсэн шинэ албан тушаалд дэвшсэн Бруно Сакко амжилтанд хүрч Фридрих Гейгер үндсэн загварын - албаны дарга 1975 онд болсон ба энэ мөчөөс эхлэн тэрээр Mercedes-Benz-ийн суудлын тэрэгний төрхөнд өөрийн тэмдгийг тавьсан юм.

Тухайн үеийн төслүүд дээр ажиллахын зэрэгцээ тэрээр хэдэн арван жил хадгалагдах ирээдүйн загварын үзэл баримтлалуудыг хөгжүүлсэн байна.

Үүнд нь хамгийн анхны “Жинхэнэ Сакко” болох 126 загварын цувралын S-Class багтдаг. 1979 онд Сакко өөрийн удирдлаган доорх анхны худалдааны автомашиныг танилцуулсан нь: маш шинэлэг, илүү тэнгэрийн мэт бөгөөд Mercedes-Benz-н тансаг ангиллын хэмээх уламжлалыг нь хадгалсан загвар байсан юм. Мөн аажмаар хошуурсан хэлбэртэй байсан нь тухайн үеийн аеродинамик хэмээх ойлголтод яг таг нийцэж байв.

Mercedes-Benz загварын философи

Урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй бүтээл хийх нь Саккогийн үзэл баримтлал байсан бөгөөд ингэснээр уламжлалт загварын хандлагыг дагахгүй байх боломжтой байв. Тэрбээр хөгжүүлэлтийн хугацаа, үйлдвэрлэлийн мөчлөг, техник үйлчилгээний хугацааг зэргийг бүгдийг нь авч үзэн Mercedes-ийн загварыг 30 жилийн турш эсвэл түүнээс ч урт хугацаанд хадгалагдан үлдэнэ гэдэгт итгэдэг байна.

1980 онд Mercedes-Benz-н загварын философиороо “Vertical affinity” хэмээх зарчмыг танилцуулсан юм. Энэхүү зарчмаар шинээр гарч буй моделиуд нь өмнө нь байсан автомашины дүр төрхийг нь хэзээ ч хоцрогдуулах ёсгүй. Мөн уг философийн хоёр дах үеийн үндсэн ойлголт нь “Horizontal homogeneity” буюу урд нүүрний грилл, урд болон хойд гэрэл зэрэг тодорхой дизайны хэсгүүд нь бүхий л модел, загваруудад ижил харагддаг байх гэсэн ойлголтыг гаргаж ирсэн юм.

Өөрөөр хэлбэл, Mercedes-Benz хэзээ ямагт Mercedes-Benz-ээрээ танигдаж байх ёстой гэсэн үг юм. Хэдийгээр ноён Сакко загварын филосифи нь цаг хугацааны турш өөрчлөгдөх болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч, энэхүү зарчмууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь гайхалтай.

Baby-Benz шинэ үерүү нэвтэрсэн нь

1982 онд Бруно Сакко нь Mercedes-Benz-ийн загварын гэр бүлд 190 (W 201) загвараараа шинэ үеийг нээж өгсөн юм. Энэхүү дөрвөн хаалгат суудлын тэрэг нь Mercedes-Benz-н загвар өөрчлөлтийн бэлэг тэмдэг нь болж чадсан байдаг. Ноён Саккогийн хувьд энэ нь “инноваци болон уламжлалтай хэрхэн нэгдэж болохын төгс жишээ” нь байв. Эхэндээ уг бүтээл нь хэтэрхий энгийн эсвэл бүр хямд зэрэг олон шүүмжлэлийг дагуулж байв.

Гэвч бага зэргийн хошуурсан хэлбэр болон геометрийн хувьд энгийн бус гурав дахь баганаас дээвэрлүү шилжих шилжилт, нугалаа бүхий арын багаж зэрэг нь 190-г олон нийтийн дунд “Baby Benz” хэмээн алдаршуулж удалгүй өрсөлдөгчдийн үлгэр дууриалал авдаг загвар болсон юм.

Энэхүү загвар нь Mercedes-Benz-ийн өөрсдийн уламжлалт хэрэглэгчдэд нь нөлөөлөхгүйгээр шинэ залуу зорилтот үйлчлүүлэгчидтэй холбох боломжийг олгосон байдаг. Үүний дараа орчин үеийн Mercedes-Benz-ийн онц цагийн хоёр дах хосгүй бүтээл нь болох 500 SL (R 129) нь 1989 онд үйлдвэрлэгдэж эхэлсэн юм.

“Миний кареерийн хамгийн төгс автомашин”

Түүний зорилго нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийн зэрэгцээ хээнцэр бөгөөд загварлаг байдлыг өөртөө шингээсэн задгай кабинтай convertible машин бүтээх байв. “Бид спорт машины баримталдаг түрэмгий загварын чиг хандлагыг авч хаяхыг хүссэн” хэмээн ноён Сакко өгүүлсэн юм. Классик харьцаатай бөгөөд спортлог хэв шинжтэй энэхүү уран баримал автомашинаа тэрээр: “Миний кареерийн хамгийн төгс автомашин хэмээн хэлжээ.

Гэвч тэрээр энэхүү бүтээлээ өөрийн хамт олонтойгоо хийсэн бүтээл гэдэг байна. Тэрээр хэлэхдээ: “Би өндөр бүтээмжид төвлөрч ажилладаг залуу хамт олонтой нэг баг болон ажилласан нь маш азтай” - Ноён Сакко тэдэндээ бүрэн итгэдэг байсан бөгөөд: “Би загварын ажлыг гардаж авсан өдрөөс эхлэн өөрийн харандаагаа сайхан бүтээлийн төлөө зориулсаар ирсэн” гэж дурьдсан юм.

Шинэ A-Class болон CLS shooting brake загварыг магтан дуулах нь

Төгс бүтээлийн талаарх ойлголтод ... түүний удирдлаган дор гарсан анхны SLK болон S-Class Coupe (C 215) загваруудаас гадна ямар автомашинууд түүний сонирхолыг татдаг вэ? гэсэн асуултанд тэрээр 1901 оны Вильгельм Майбахын Mercedes болон 1936 оны өөрийн оффисын хананд байрлах шууд танигадахуйц Зиндельфингенд үйлдвэрлэгдсэн кузовтой 540 К-г дурдсан юм. Мөн одоогийн автомашин дундаас маестро маань шинэ A-Class (сэтгэл татам жижиг Mercedes-Benz) болон CLS shooting brake-г (Шинэ S-Class гарахаас өмнөх гайхалтай Mercedes-Benz) сонгосон юм.

Түүнчлэн ноён Сакко олон жил унасан M-class-нхаа дараагаар Shooting Brake-тэй болсон байна. Мөн 60 насныхаа дунд үед тэрээр 0001 дугаартай 300 SL-н жолооны ард суудаг байжээ.

Автомашины салбарын алдарын танхимд 2006 онд багтсан нь

Бруно Сакко 2006 онд өөрийн кареерийн турш хийж бүтээсэн бүтээлүүд болон Mercedes-Benz-г цаашид ч чиглүүлэх хэзээ ч үл давтагдах бүтээлүүдийг нь үнэлэн Автомашины салбарын алдарын танхимд нэрийг нь багтаажээ. Олон жилийн турш ахлах загвар зохион бүтээгчээр ажилласан энэхүү эрхэм одоо ч гэсэн амьдарсаар байгаа брэндийн загварын нүүр царайг бий болгосон юм.

Ноён Сакко Mercedes-Benz-н автомашин зохион бүтээгч гайхалтай уламжлалыг нь алдагдуулалгүйгээр шийдэмгий өөрчлөлтүүдийг хийж чадсан нэгэн. Тэрээр өөрийн өвөрмөц бөгөөд энгийн байдлаар Mercedes-Benz бол миний амьдрал гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэгэн юм.

Гурван хошуут одтой харилцаанаас гадна нөгөө талаас “өвөрмөц европ нэгэн” хэмээн илэрхийлдэг түүний анхны бөгөөд цор ганц хайрт эхнэр нь Итали эрийг Германд урт хугацааны турш үлдээж анхны төлөвлөгөөг өөрчилсөн юм. Тэрээр анх 1959 онд Аннемариятайгаа танилцсан ба нэг жилийн дараагаар тэдний охин төрж охиноо Марина-Мерседес хэмээн нэрийдсэн байдаг.

Бүхий л кареерийх нь турш хийж бүтээсэн бүтээлүүдийг нь үнэлж Бруно Сакког Автомашины салбарын алдарын танхимд 2006 онд нэрийг нь оруулсан юм
Бүхий л кареерийх нь турш хийж бүтээсэн бүтээлүүдийг нь үнэлж Бруно Сакког Автомашины салбарын алдарын танхимд 2006 онд нэрийг нь оруулсан юм
Bruno Succo болон түүний багийхан E-Class (210) загвар дээр ажиллаж байна
Bruno Succo болон түүний багийхан E-Class (210) загвар дээр ажиллаж байна
Хамтрагч нартайгаа зөвлөлдөж байна
Хамтрагч нартайгаа зөвлөлдөж байна