CHRYSLER-ИЙГ ДАМПУУРЛААС АВАРСАН ЛИ ЯКОККА

Лидо Антони "Ли" Якокка нь магадгүй Генри Фордын дараах автомашины корпорацын хамгийн алдартай удирдагч.
Том биетэй, сигар татах дуртай Якокка Ford Motor Company-д он удаан жил ажилласан ч, дампуурлын ирмэгэн дээр байсан Chrysler-г аварч ашигт байдалд буцаагаад аваачсанаараа хамгийн их нэр хүндтэй.

Автомашины салбараас огцорч тэтгэвэртээ гарсныхаа дараагаар Якокка өөрийн ихэнх цагийг буяны үйл ажиллагаанд зориулах болсон. 1983 онд түүний эхнэр Мэри нь чихрийн шижингээр нас барсны дараахан тэр The Iacocca Foundation нэртэй буяны байгууллагаа нээсэн юм. Тэрээр энэхүү өвчний судалгаа шинжилгээнд нийт 26 сая гарам доллар хандивлажээ.

Якокка нь 1924 оны 10 сарын 15-нд Пенсильваниягийн Аллентовн гэх аж үйлдвэрийн хотод мэндэлсэн ба түүний эцэг эх болох Никола ба Антониетта нь Италийн цагаачлагчид байсан аж.

Италиас Эллисийн эрэг рүү аялж байх замд Якоккагийн ээж гэдэсний хижиг өвчнөөр өвчилж, дараагийн онгоцоор золтой л Итали руу буцаагаад хөөгдчихсөнгүй. Якоккагийн эцэг нь сайн дурын гутал засварчин байсан бөгөөд эцэст нь Orpheum Weiner House нэртэй хоолны газраа нээсэн нь тэдний гэр бүлийг Агуу Хямралын үеэр арай чүү аварсан байна. Хүүхэд насандаа Якокка өөрийн жижиг улаан тэргээр үйлчлүүлэгчиддээ хүнс зөөж, мөнгө олдог байлаа.

Ford Mustang,
Ford Mustang, "471 by 4-17" Форд компани 417,000 ширхгийг борлуулахаар төлөвлөсөн загвар

Ли Якокка өөрөө маш хүнд бага насыг туулж өнгөрүүлжээ. Жаахан байхдаа үе мөчний өвчин хүндхэн тусч цэрэг таталтын үеэр эмч нар түүнийг "4F" гэж ангилснаар тэр Дэлхийн II Дайнд оролцолгүй өнжсөн.

Orpeum-ыг сүүлд "Якокка" нэртэй болгосон ч, ихэнх Пенсильванчууд түүнийг Ёкко гэж дуудаж заншсанаар өөрчлөлгүй хэвээр нь үлдээжээ. Та одоо ч гэсэн Аллентауны ойр хавьд хэд хэдэн Ёккогийн Зайдасны мухлагийг олж болно.

Ли Якокка өөрийн гэр бүлийн замналаар хоолны бизнест хөл тавих маш их сонирхолтой байлаа. Тэр Мак Дональдсыг төрөхөөс бүр өмнө нь түргэн хоолны франчайзингийн талаар маасганаж явсан удаатай. Иймдээ ч тэр аавтайгаа нийлэн жижигхэн ч гэсэн тун оновчтой хоолны газар нээжээ. Гэвч Аллентауны дунд сургуулийг төгсч, Ленай дээд сургуулийг инженер мэргэжилтэй дүүргэснийхээ дараахан Якокка Принцтон Их Сургуульд үнэгүй суралцах тэтгэлэг гардан авчээ.

Энэ л түүнийг Форд компанийн инженерийн суудалд аваачсан юм. Ажлаад удалгүй тэр борлуулалтын албанд орж, мөн тэндээсээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэсэг рүү дэвшив. Компанидаа ажиллаж байх хугацаандаа Якокка Мэри хэмээх бүсгүйтэй танилцаж гэрлэн, Кэйтрин болон Лиа нэртэй хоёр охинтой болжээ.

Якокка-ийн удирдаж байх үед гарсан Dodge Aries-K автомашин
Якокка-ийн удирдаж байх үед гарсан Dodge Aries-K автомашин
Мустангийн Эцэг, Шельби Кобра

Якокка нь домогт Мустангийн гэрэлт ирээдүйг хэнээс түрүүнд олж харсан бөгөөд шинэхэн автомашин ченжүүдийн гарт 1964 онд хүрч түүний нэрийг автомашин сонирхогчдын дунд мөнх дархалсан байна. Тэрээр Lincoln Continental Mark III, Германд угсарсан Ford Fiesta болон брэндийн нэрийг дахин босгож чадсан Mercury Cougar-аараа ямагт бахархдаг. 1960 он гэхэд Якокка Форд компанийн орлогч захирал болж чадсан ба 10 жилийн дараа тэрээр дэд ерөнхийлөгчөөр томилогджээ.

Якокка өөрийн хамтран ажиллагсад болон аавынхаа адил автомашины галзуу хорхойтон байгаагүй ч түүний бүтээгдэхүүний ирээдүйг харах зөн билэг нь бусдаас хурц байсан. Зүрхний өвчний улмаас автомашины уралдаанд амжилт үзүүлж чадахгүй болсон Карол Шельбид өөрийн гэсэн спорт автомашинаа бүтээх сэдэл төрсөн аж. Тэр Якоккад энэ удаа ханджээ. "Би оффис руу алхан орж түүнд ингэж хэлсэн, 'Надад автомашин бий болгоход $25,000 хэрэгтэй байна. Миний машин Corvette-г замаас арчин хаях болно.'

Крайслер К-автомашинууддаа илүү их зай, илүү дээд зэрэглэлийг санал болгож байв.
Крайслер К-автомашинууддаа илүү их зай, илүү дээд зэрэглэлийг санал болгож байв.

Шельби Inside Line сэтгүүлийн ярилцлагад хэлэхдээ:

"Тэр над руу хэсэг зуур харснаа өөрийн туслахдаа, 'Энэ залуу хэн нэгнийг хазчихаас өмнө мөнгийг нь өгөөд явуул' гэж хэлсэн. Тэр намайг яг л галзуу амьтан байна гэж бодсон байх."

Якокка Техас залууд 5 сая ам доллар бэлнээр өгч, дараа нь өөрийн Шельби Кобра Мустангийг бүтээхдээ түүний тусламжийг эржээ. Крайслерын багт элсээд сар хүрэхгүй хугацаанд Ли Якокка Карл Шельбиг дуудаж, цаашдын түншлэлийн талаар ярилцсан байна. Гэвч байдал үнэхээр хэцүүдсэн байсан учир тэр дараагийн 2 жилийг компаниа аврахад зориулсан. Гэвч эцсийн дүнд Шельби Якокка 2 Dodge Omni GLH болон Shelby Charger гэх зэрэг Крайслераас гаралтай бүтээгдэхүүн дээр хамтран ажиллажээ.

Крайслерийн үргэлжилсэн арын гэрлийн дизайн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлов.
Крайслерийн үргэлжилсэн арын гэрлийн дизайн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлов.