ФОРД: БИ ЭСВЭЛ ЯКОККА?
Диваажин дахь гай зовлон
Нөхцөл байдал жоохон л өөр байсан бол Якокка өөрийн мэргэжлээ эхэлсэн газартаа төгсгөх байсан байх - Фордод. Компанийн ерөнхийлөгч болж, жилийн сая долларын орлоготой байх нь түүний мөрөөдөл байсан ч нэг зүйл түүнд саад болов. Якоккагийн захирал Генри Форд II.Якокка өөрийн намтартаа Фордыг бизнесийн шийдвэр гаргахдаа явцуу, хадарган хэмээн дүрсэлсэн байдаг. Якокка бичихдээ, "Энэ бүхэн итгэмээргүй байсан.
Томоохон хөрөнгө өвөлж авсан мунхаг эр бүгдийг юу ч үгүй устгаж, завааруулж байгаа нь". Форд 3 жилийн турш Якоккаг халах бүхий л шалтгаан, бололцоог хайж байсан ч амжилт ололгүй, 1978 онд албан хүчээр зорилгодоо хүрсэн юм. Форд энэхүү санал зөрөлдөөнийг хувийн шалтгаанаас болсон хэмээн тайлбарласан. "Надтай цаашид дахин хамтран ажиллаж чадахгүй гэдгээ ойлгоход Генри Фордод 32 жил шаардлагатай байсан бололтой," хэмээн Якокка түүнийг шоолонгуй шүүмжилсэн байдаг.
Ford Pinto-д бензины савны асуудал гарснаас болж 1978 оны 6 сард 1.5 сая автомашиныг худалдаанаас татан авсан. Энэ үед Форд Якоккаг золиосны хүнээ болгон ашигласан гэж хүмүүс одоог болтол сэрддэг. Гэвч энэ үед Якокка компанийг өөрийн саналаар орхиход аль хэдийнэ бэлэн байсан юм. Якокка ажилладаг байхад Ford Motor 2 тэрбүм ам долларын орлоготой байсан учир түүнийг халах төлөвлөгөө захирлын зөвлөлд нэг их таалагдсангүй.
Энэ маргааныг Форд нэг л өгүүлбэрээр шийдвэрлэсэн: Би, эсвэл Якокка.
Мэдээж Якокка ажилгүй удаагүй. Форд компанийн инженер асан, бүтээгдэхүүн төлөвлөгч мөн түүний шилдэг ажилчдын нэг болох Хал Сперлик нь Генри II-ын таалалд бас л нийцээгүй бөгөөд Якоккагаас хамаагүй өмнө халагдсан байжээ. Сперлик төд удалгүй Крайслерт ажиллаж эхэлсэн ба 2 жил хүрэхгүй хугацаанд Якокка эргээд түүний боссоор томилогдов.
Якокка 54 настайдаа Фордоос халагдахдаа тэтгэвэрт гарахад бэлэн биш байсан. Түүнд Реногоос ажиллах санал ирсэн ба Европ, Япон, АНУ-гийн томоохон машины компаниудын хооронд түншлэл бий болгох байгууллага нээхийг ч бодож байв. Гэвч оршин тогтнохын төлөө тэмцэж буй Крайслер компанид бүтээгдэхүүний мэдлэгтэй, хүчирхэг удирдлага хэрэгтэй байсан нь гарцаагүй.
Тийм ч учраас Фордоос халагдаад 3 сарын нүүр үзэлгүй Якокка Крайслерт орсон юм. Яг энэ үед аль хэдийнэ асар их алдагдалд ороод байсан эл компани нь нэмээд 155 сая ам долларын хохирол амссанаа мэдүүлээд байжээ.
Сөнөж буй Крайслерийг аврахын төлөө тэмцэх нь
Оронгуутаа л Якокка хэд хэдэн асуудлуудыг шууд олж харсан. Удирдлагын зохион байгуулалт бутархай, үр дүнгүй байсан ба компанийн бэлэн мөнгө аюултай төвшинд очтолоо багассан байжээ. Крайслерийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд туслалцаа хэрэгтэй байсныг Крайслерийн ерөнхийлөгч асан Сперлик аль хэдийнээ мэдэрч, тэр тал дээр нухацтай ажиллаж эхэлсэн байв.
Тэрээр Форд компанийн хэрэгжүүлэхийг хүсээгүй урд дугуйгаараа мааждаг жижиг ачааны машины төслийг анхлан эхлүүлж чадсан. Якокка өөрийн намтарт, "Компанийн ажилчид тэр чигээрээ айсан, бухимдсан байсан. Хэн ч зөв зүйлийг хийхгүй байсан юм". Якокка ажлаа анхнаасаа л тун харгисаар эхэлсэн. Тэр Крайслерийн нийт 35 орлогч захирлын 33-г нь халж орхив.
1979 оны зун гэхэд Крайслер засгийн газраас яаралтай тусламж авахаас өөр гарцгүй болсон хэмээх яриа олон нийтэд тархжээ.
Энэ үед Якокка өөрийн багийг бүрдүүлж, компанид тулгамдаад байсан хойшлуулашгүй асуудлуудыг нэрлээд амжсан байв. Үүнд хэтэрсэн их нөөц болон бүтээгдэхүүний чанар дээр маш бага анхаарал хандуулснаас үүссэн зардлууд орсон байна.Якокка-ийн хэлснээр Aspen ба Volare загварууд тийм ч сайн хийгдээгүй байсан гэсэн бөгөөд тэдгээрийн хаазан дээр гишгэхэд хөдөлгүүр гацаж, капот гэнэт онгойдог дутагдалтай талтай байсан байна.
Уйтгартай, урамгүй бас зорилгогүй маркетингийн кампанит ажлууд Крайслерийн уй гашуу дээр нэмэр зовлон болж байсан гэж Якокка үздэг. Үүний үр дүнд тэр Крайслерийн удаан хугацаанд ашиглаж байсан зар сурталчилгааны агентлагийг халсан юм. Якокка өөрийн шинэ агентлаг болох Kenyon & Eckhardt-тай хамтарч маш олон шинийг санаачилсан маркетингийн төлөвлөгөөг сэдсэн нь сүүлд Якоккад маш их амжилт авчирсан.
Тэд Крайслерийг туршаад, дараа нь тэрхүү автомашинаа худалдан авсан үйлчлүүлэгч бүрт $50 олгож байв. Мөн тэд худалдан авсан бүтээгдэхүүн нь таалагдаагүй үйлчлүүлэгчид мөнгийг нь буцаан олгох үйлчилгээг санал болгосон. Хүмүүс Крайслер худалдаж аваад, 30 хоног жолоодоод, таалагдахгүй бол мөнгөө буцааж авах боломжтой байсан юм. Ингэхдээ элэгдлийн шимтгэлд ердөө $100 төлдөг байв. Шинжээчид үүнийг жинхэнэ сүйрэлд аваачина гэж таамаглаж байсан ч худалдан авагчдын ердөө 1 хувийн 2/10 нь л машинаа буцаажээ.
Гэсэн хэдий ч 1980 онд байгалийн хийний хямрал болж, Дундаж дорнодод асуудлууд дэгдэх үед хэн ч эдийн засгийн байдлаа аварч чадаагүй. Японы компаниуд байгалийн хийний хямралыг урьдчилан харж, өөрийн хангалтын системдээ маш олон хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг дарж амжсан байлаа. Крайслер харин огтхон ч бэлтгэлгүй байсан. Крайслерийн хэдэн мянган ажилчид халагдаж, ийнхүү ажилгүйдсэн юм.
Эцсийн эцэст Крайслер тусламж эрсэн. Тэд Вольксвагентэй хамтран ажиллах талаар хэдий ярилцсан ч шийдвэрт хүрч чадалгүй дуусгасан. Төгсгөлд нь Якоккад хоёрхон сонголт үлдсэн юм. Дампуурснаа хүлээн зөвшөөрөх аль эсвэл засгийн газраас тусламж гуйх. Нэр хүнд нь хурдацтай унаж байсан Якоккад энэ 2 сонголтын аль нь ч таалагдсангүй.
Тэр мэдээж яахын аргагүйд сүүлийн замыг сонгосон. Ингэхдээ гуйлга гуйж байгаа мэт бус харин зээлээр мөнгөн тусламж авсан юм. Олон хүний хувьд энэ хоёр утгазүйн хувьд адилхан мэт санагдаж байсан ч Якоккад энэ 2 зүйлийг ялгаж салгах нь маш чухал байлаа. Тэр өөрийн жилийн цалингаа $1 болтол нь бууруулсан юм.
Якоккагийн удирдлаган доор байхдаа Крайслер дампуурлаа зарлаагүй. Харин тэр банкнаас зээл авч амьсгалах агаартай болсон даруйдаа компанийн ирээдүйг аврах 2 бүтээгдэхүүн шинээр гаргасан юм. Энэ бол K-машин, жижиг ачааны машин болон Детройтын татгалзаад байсан дээвэр нь дэлгэгддэг Крайслер ЛеБарон байлаа.
Якокка эцэст нь өөрийн батлан даалтаа авсан ба бүх насаараа Бүгд Найрамдах намыг дэмждэг байсан тэр Ардчилсан нам руу хандлагатай болж эхлэв. Якокка бичихдээ, "Хэрэв 1979 онд Бүгд Найрамдах нам засаг барьдаг байсан бол Крайслер одоо байхгүй байх байсан. Бүгд Найрамдах намынхан биднийг тоож 'сайн уу' ч гэж хэлэхгүй байсан биз."
Эцэс сүүлд нь $1.5-тэрбумийн хэмжээтэй буцааж төлөх баталгаат зээл нь Крайслерийг хэцүү байдлаас аварчээ. 1983 оны зун $813,487,500-ийг буцааж төлсөн гэдгээ Якокка олон нийтийн өмнө аварга том картонон цаасан дээр бичин зарласан байдаг.
Эх сурвалж: www.cardoctor.mn