2016 ОНЫ TOYOTA TACOMA-ИЙН АХЛАХ ИНЖЕНЕР MIKE SWEERS-ТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Майк Свийрс (Mike Sweers) нь Toyota Tacoma болон Tundra-ийн хоёулангийн ахлах инженер бөгөөд Мичиганд байрлах Toyota-ийн техникийн төвийн инженерчлэлийн загварын гүйцэтгэх захирал юм. Ингээд та бүхэндээ Детройтын авто шоун дээр танилцуулагдсан 2016 оны Toyota Tacoma-ийн талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Шинэ Tacoma-г аль машины ангиллын машины салбарт гаргахаар зориулан хөгжүүлсэн бэ?

Бид бүх төрлийн автомашины сегментүүд цаашлаад шинэ төрлийн сегментүүдийг мөн судалж үзсэн. Chervole Colorado, Nissan Frontier, Honda Ridgeline гэх мэт. Мөн том тэргүүдийг ч судалж үзсэн. Ингээд зах зээл дээр ялгарал хэрхэн бий болгох талаар судалж эхэлсэн. Том оврын жийп эзэмшигч нартай харьцуулахад дунд гарын эсвэл жижиг ачааны жийпний үйлчлүүлэгч нар эрс ялгаатай болохыг мэдэж авсан юм.

Өмнөх загварын Tacoma-аас шинэ загварт ямар зүйлсийг нь авч үлдсэн бэ?

Тийм ч их зүйлийг аваагүй шүү. Суудлын бүс нь магадгүй юм. Үндсэн сууринд өөрчлөлт хийсэн. Суурь рам нь загварын хувьд адил боловч өмнөхөөс өөр байдлаар хийсэн. Кузов, бүтэц бүгдийг шинээр хийсэн. Бүтцийн хувьд сайн давтсан гангаар хийсэн.

Дунд оврын ачааны жийпний зах зээл өнөөдрийн байдлаар маш их өрсөлдөөнтэй байна. 2016 Tacoma-ийн борлуулалт хэр байх бол? Энэ шинэ зах зээлийн өрсөлдөөнд хэрхэн өрсөлдөх вэ?

Их сонирхолтой асуулт байна. Бидний хувьд борлуулалтаа өсгөх, шинээр үйлдвэрлэх боломж байхгүй. Зах зээл бүрэн ханасан ийм зах зээл дээр бид үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шинэ зах зээлийг бий болгож шинэ өрсөлдөөн бий болж байгаад баяртай байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлийг тэлж байна гэж бодож байгаа.

Бид юуг хийсэн бэ гэхээр өөрсдийн үйлчлүүлэгч нартай ярилцсан, бидний өрсөлдөгч нарын үйлчлүүлэгч нартай мөн ярилцсан. Яг одоогоор энэ зах зээлийн 60%-ийг Tacoma эзэлж байгаа. Өөрийн суурь үйлчлүүлэгч нараа хадгалж үлдэх нь маш чухал. Шинэ жийпнээс маань харж байгаа зүйлсүүд бол үйлчлүүлэгчдийн маань хүсч буй зүйлсүүд юм.

Энэ зах зээлийн сегментэд чанар, эдэлгээ болон найдвартай байдал бол хамгийн чухал худалдан авах шалтгаан болдог. Том оврын жийпнүүдээс ялгаатай зүйл нь энэ юм. Энэ бол тэдний амьдрлын хэв маягийг харуулсан жийп. Энэ машиныг авч буй үйлчлүүлэгчийн хэв маягийг шууд харж болно.

Бид үйлчлүүлэгч машин авсныхаа дараа маш их мөнгийг өөрчилж, өөрт таалагдах байлаар янзлахад зарцуулдаг болохыг мэдсэн. Ингэж засаж, өөрчилж байгаа өөрчлөлтүүд бол бидний үйлчлүүлэгчдээсээ сонссон тэр зүйлс юм. Эдгээр зүйлс нь өөрсдийн жийпэд шингэсэн байгаасай гэсэн онцлогууд юм.

Шинэ 2016 оны Tacoma-аас бахархмаар онцлог нь юу вэ?

Энэ автомашин бол өөрөө гайхалтай прожект юм. Миний бодлоор технолгийг нь ялангуяа их бие, кузовын технологийг харвал, жинг нь маш бага байлгаж үйлчлүүлэгчдийн бүхий л шаардлагыг хангах зорилгоор маш их инженерчлэлийн шийдлүүдийг оруулж өгсөн. Одоо үйлчлүүлэгчид үүнийг харах боломгүй, харж байгаа зүйл нь бол гайхалтай интериортой гайхалтай жийпийг л харах болно. Мөн өндөр боломжуудыг агуулсан.

Хэрвээ та надаас дотор нь сууж байгаад асуусан бол дөрвөн дугуйгаар хөтлөх систем нь гайхалтай гэж хэлэх байсан. Энэ бол яг үйлчлүүлэгч нарын амьдралын хэв маягт нь зохицсон, үргэлж идэвхтэй байдаг үйлчлүүлэгч нарт зориулсан хүлэг юм. Манай үйлчлүүлэгч нар өрсөлдөгч нарын маань үйлчлүүлэгчийг бодвол илүү идэвхтэй хүмүүс байдаг. Хэрэв та Crawl Control жолоодлогыг үзээгүй бол энэ маш гайхалтай технологи. Энэ нь хамгийн сүүлийн үеийн хувилбар юм.

Шинэ загварын хойноо хөтөлдөг болон дөрвөн дугуй хөтөлдөг хувилбаруудад хоёуланд нь механик хурдны хайрцгийг санал болгож байгаа юм байна.

Тиймээ. Энэ бол бидний үйлчлүүлэгч нарын хүсэл юм. Жинхэнэ бартаат замын жолооч механик кропыг л хүсдэг.

АНУ-ийн жийпний зах зээл дээрх дизель хөдөлгүүрийн тал дээр Toyota ямар байр суурьтай байгаа вэ?

Ирээдүйд зах зээл дээр ямар ямар зүйлс хийх талаараа яг одоо ярих боломжгүй боловч дизель хөдөлгүүр бол сонирхолтой шийдэл. Мэдээж хэрэг, дизель хөдөлгүүр 30%-аар  хэмнэлттэй түлш зарцуулдаг боловч гол асуудал нь агаарын бохирдлын стандарт юм. Иймээс асуудлын гол нь зардал үр ашгийн харьцаа болоод байна.

Хүн бүр дизель жийпэнд дуртай байдаг. Гэхдээ муу тал нь бохирдлын эсрэг системд 3000$-г илүү зарцуулах болж байгаа юм. Энэ сегментэд энэ нь ашиггүй байдлыг бий болгож байгаа юм. Дизель тэргүүдийг зөвхөн АНУ-д бус бусад олон оронд үйлдвэрлэдэг. Хэрэв бид шинэ дизель системийг хөгжүүлээд өөрийн улсын зах зээлд нэвтрүүллээ гэхэд маш их хэмжээний зардал гарна. Энэ нь эргээд хөрөнгө оруулалтын үр өгөөжөө өгнө гэж харагдахгүй байгаа юм. Энэ бол бидэнд тулгараад байгаа гол асуудал юм.

Гэхдээ та бүхэн GM-ийн дунд оврын дизель жийпнүүдийн борлуулалтыг хараад суух гэж үү?

Мэдээж хэрэг тэгнэ. Гэхдээ дизель түлшний үнэ бензинээс 1$-р үнэтэй байгаа АНУ зах зээл дээр. Энэ нь том оврын жийпний зах зээл дээр нөлөөлөх ёстой боловч нөлөө үзүүлсэнгүй. Гэхдээ энэ бол том оврын жийп эзэмшигчдийн дунд оврын жийптэнгээс ялгарах ялгаа. Гэвч манай дунд оврын жийпний үйлчүүлэгч нар маань илүү түлш бензинд хэмнэлттэй машиныг хүсдэг. Гэвч бид тэдэнд дизель хөдөлгүүр санал болговол энэ нь илүү үнэтэй болно гэсэн үг.

Ford “Ганц Ford” гэсэн стратеги баримталж байна. Тэд дэлхий даяар нэг л бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Гэвч Toyota Hilux болон Tacoma жийпүүдээ тусад нь байлгасаар байгаа. Яагаад вэ?

Toyota Hilux бол тусдаа тэрэг. Хэмжээний хувьд ялгаатай, Tacoma шиг өргөн биш. Нөгөө талаас мөн АНУ-н үйлчлүүлэгч нарын хүсдэг Toyota-ийн жийпний төрхтэй нийцэхгүй. Энэ бол Хойд Америкаас бусад олон улсын зах зээлд зориулагдсан тэрэг юм. Hilux бол гайхалтай машин, эдэлгээ сайтай, гэвч Tacoma шиг тав тухтай байхаар бүтээгдээгүй. Үйлчүүлэгч нар нь ялгаатай онцлог шинжтэй, хэв маягтай мөн энэ бол өөр бүтээгдэхүүнүүд.

Тэгэхээр Toyota Tacoma нь зөвхөн ажилд зориулсан Hilux-тэй харьцуулахад илүү өдөр тутмын амьдралд зориулан хэрэглэдэг гэсэн үг үү?

Тиймээ, гэхдээ бид Tacoma-г бартаат зам дээр явах чадвар, онцлогоор нь бахархдаг. Tacoma тийм зүйлд л зориулагдсан. Бид Hilux, Tacoma хоёр ядаж суурийнхаа хувьд ах дүү гэхэд эргэлзээд байхгүй. Учир нь тэдний үндсэн суурь нь адилхан загвартай. Tacoma-ийн суурь харин Hilux-г бодвол илүү уяан хатан чанартай.

Энэ нь л Хойд Америкийн үйлчлүүлэгч нарын хүслийг хангаж буй шаардлага нь юм. Hilux бол эдэлгээтэй хүчтэй сайхан тэрэг. Тэдний гэр бүлээс жишээ нь 4Runner гарч ирсэн. Энэ нь Hilux-ийн сайжруулсан хувилбар. Харин манай машины үндэс суурь нь Land Cruiser-ээс гаралтай. Энэ нь бидний бүхий л жийпнүүдийн стандарт нь болж өгсөн байдаг юм.