ГЕРМАН АВТОМАШИНУУД НАЙДВАРТАЙ ЮУ?

Тоёота компанийн автомашинуудтай ижилхэн, хэвэнд шахсан мэт маш олон удаан, уйтгартай загварууд байдаг билээ. Гэхдээ Тоёота компани сүүлийн үед Сион FR-S, Лексас LFA гэх мэтчилсэн хурц өнгө төрхтэй, өндөр хүчин чадал бүхий загваруудыг гаргаж нэг хэвэнд цутгасан байдлаас ангижирч байгаа нь сайшаалтай.

Та хаа нэгтээ "Герман инженерийн ухаан" гэх үгийг сонсож л байсан байлгүй, энэ үг цэвэр амьдралаас гарсан үг бөгөөд тэдний найдвартай бүтээгдэхүүнд ард түмэн урам хайрласан үг билээ. Герман автомашинууд маш сайн хөгжүүлэлттэй, заримдаа дуу алдам өндөр хүчин чадал бүхий загвар мөн маш хүчирхэг техникийг ашиглаж загваруудаа гаргадаг, гэхдээ Порше-аас бусад Герман автомашинууд найдвартай байдлаараа трак рекордыг эвдээд байдаггүй гэдгийг санах хэрэгтэй.

НЭР ТӨР

Герман инженерчлэлийн төсөөллийг Германы авто үйлдвэрлэгч нар үгүй хийж байна. АНУ-ын Consumer Reports сэтгүүл урт удаан хугацааны чанарын тестийг 1972 оноос хойш явуулж байгаа бөгөөд тэдний үзэж байгаагаар Германы Вольксваген болон Мерседес-Бенз нар тэргүүлэгч байж чадахгүй гэсэн байна. Чанарын асуудлаар хамгийн түгээмэл загвар болох Вольксваген Beetle загвар дотоодын авто үйлдвэрлэгч нар болох Форд, Jeep, Pontiac болон Mercury нарын загваруудаас муу гэж тэд үзжээ.

Найдвартай байдлаар Мерседес болон Вольксвагений загварууд ойролцоо үзүүлэлттэйгээр тэргүүлж байгаа хэдий ч Японы авто үйлдвэрлэгч нар тэдэнд зүгээр суух завыг өгөхгүй тэмцэж байгаа билээ.

"1980, 1990-ээд оны хамгийн найдвартай загваруудыг Хонда, Тоёота, Акюра, Инфинити болон Лексас нар хийж байсан гэсэн мэдээлэл байдаг бөгөөд Beetle шиг энгийн загвартай ч маш хүчирхэг өрсөлдөгчид болж байсан билээ. Тоёота болон Хонда нар өндөр чанарыг хэрэглэгчдэд өгснөөр Герман авто үйлдвэрлэгчдийн толгойны өвчинг нэмсэн" гэж Consumer Reports-ийн авто инженер Gabriel Shenhar хэлсэн байдаг байна.

НЭР ХҮНДЭЭ АЛДСАН НЬ

'90-ээд оны сүүлээр Мерседес компани найдваргүй, чанаргүй M-Class SUV загварыг (зүүн гар талд) гаргаснаар тус брэндийн чанарын үзүүлэлтийг сулруулсан юм. Бусад Герман авто үйлдвэрлэгч нар ч мөн адил ойролцоо үзүүлэлтийг үзүүлж тэдний шинэ технологи болоод инженерчлэлийн арга туршлага унаж байгааг харуулсан юм.

"Тэд шинэ технологийг хурдхан хэрэглээнд гаргах гэж оролдсон гэвч нийлүүлэгч нар тэдэнд найдвартай технологийг өгч чадаагүй тул цахилгаан систем, интертэйнмэнт систем, бусад интэрфэйсд асуудал гарсан" гэж Shenhar хэлсэн байна.
Consumer Reports-ийн мэдээлснээр Мерседес найдвартай байдлаа 2011 оноос хойш эргэн олж авч эхэлжээ, гэхдээ бас л асуудалтай хэвээрээ. Мерседесээс гадна Ауди болон БМВ нар ч мөн адил багтаж байгаа юм байна. Consumer Reports-ийн сүүлийн 5 жилийн тайлангаар Герман брэндүүд найдвартай байдлаараа дунджаас доогуур орж байгаа гэнэ.

Consumer Reports сэтгүүлд автомашинуудыг шалгаруулахдаа тэдний сүүлийн 5 жилийн хугацаанд үйлчилгээ хийлгэсэн байдал, ашиглалт, хэрэглэгчийн санал хүсэлт зэргийг харгалзан үзэж дүн мэдээгээ гаргадаг бөгөөд энэ үзүүлэлтээр авто үйлдвэрлэгч нарын дундаж оноог тогтоодог байна. Ямартай ч энэ төрлийн шалгуурт 1-р байрыг Герман авто үйлдвэрлэгч нар бус харин Японы авто үйлдвэрлэгч нар эзэлж байгаа гэдгийг тэд мэдээлсэн бөгөөд чанар, найдвартай байдлаар Япончууд салхийг хагалж байгаа гэсэн үг юм.

Дээрхээс гадна Герман брэндүүд люкс зэрэглэлийн худалдан авагч нарын хэрэгцээг хангахын тулд өөрсдийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргадаг билээ. Тэгвэл люкс хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байдлын үнэлгээгээр Мерседес-Бенз бусад нутаг нэгтнүүдээсээ арай дээгүүр буюу 4/5 оноог авсан бол Ауди болон БМВ нар дундаж оноог буюу 3/5 оноог авсан байна. Харин Порше-ийн хувьд хамгийн шилдэг нь байж чаджээ.

Харин чанарын асуудлаас Мерседес болон Порше нар 4/5 оноог авсан бол БМВ ба Ауди нар 3/5 оноог авч, харин Вольксваген компани 2/5 оноог авсан юм байна. Энэ шалгаруулалтын хамгийн шилдгээр буюу хамгийн чанартай авто үйлдвэрлэгчээр 5/5 оноог Лексас брэнд авч тэргүүлсэн ажээ.

МУУ ҮЗҮҮЛЭЛТЭД ДАН ГАНЦ ЧАНАРЫН АСУУДАЛ БАГТАХГҮЙ

"Герман автомашинууд сүүлийн жилүүдэд салонд аяганы суурыг санал болгохоо больсон. Энэ нь худалдан авагч нарын сэтгэл ханамжид муу нөлөөлө үзүүлж байгаа бөгөөд оноог доош чангаах нэг үндэслэл болж байсан юм. Одоо харин ихэнх Герман автомашинууд энэ сул талыг мэдэрч аяганы суурыг хийх болсон төдийгүй сонирхолтой технологийг санал болгож оноог ахиулж байгаа юм. Тэр дундаа эхэн үеийн БМВ-ийн iDrive систем хэрэглэгчдэд маш их таалагдаж байгаа" гэж Total Car Score сэтгүүлийн Kari Brauer хэлсэн байна.

Технологийн ээдрээтэй байдлаас гадна Герман авто үйлдвэрлэгч нар өндөр хүчин чадал гаргахын тулд бүхнийг зориулж байгаа билээ. Тэдний энэ байдал сайн хэрэг ч хэзээ ч найдвартай байдлаа гээж болохгүй юм. Чанартай & найдвартай байдал бол Герман инженерчлэлийн гайхамшиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тийм ч учраас тэд үүнийг хэзээ ч мартаж болохгүй дараагийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх хэрэгтэй билээ.

Герман авто үйлдвэрлэгчдийн сүүлийн үеийн бүтээлүүд болох БМВ-ийн шинэ 3 цуврал, мөн шинэ Порше 911 загварууд авто ертөнцөд Герман чанарыг дахин мэдрүүлэхүйц загварууд болсон ба тийм ч учираас төвөггүйхэн 2012 World Car of the Year шалгаруулалтын байруудыг эзэлсэн юм.

Уг 2 загвараас гадна Вольксваген Up! загвар дэлхийн шилдэг автомашин өргөмжлөлийг авснаар Вольксваген компани өнгөрсөн 5 жилийн хугацаанд 4 дэх удаагаа тэргүүн байрыг эзлээд байна. Ялагчыг түүний давуу тал, үнэ, аюулгүй байдал, байгальд орчинд ээлтэй эсэх, хорт утаан ялгаруулалт, түүний ач холбогдол зэргийг хянан үзсэнээр тодруулдаг уламжлалтай билээ.

Дээрх шалгаруулалтаас харвал БМВ, Мерседес, Ауди болон Вольксвагений автомашиныг шууд л сонгоод худалдан авчмаар мэт, гэхдээ хамгийн чухал нь таны бодол шүү дээ, 'German engineering' гэсэн үлгэр домогт хууртагдаад яах вэ...