ЭНЭ БОЛ ЦОО ШИНЭ AUDI Q8 SUV
2019 он гэхэд AUDI Q8 загвар бүх хөдөлгүүрийн сонголттойгоор гарах гэнэ. Энэ бол бензин, дизель, хайбрид, цахилгаан хөдөлгүүртэйгээр зах зээлд гарах цоо шинэ Q8 SUV загвар юм.
2018 оноос Америкийн зах зээлд түүний толгой компани VW компани ATLAS хэмээх SUV загвараар өрсөлдөхөөр төлөвлөөд байгаа. Тэгвэл охин компани болох Ауди борлуулалт нь унах магадлалтай байгаа Q7 загварыг тухайн үед гаргахаар болсон нь энэ юм. Тус загвар нь 1980-аад оны Куаттро загварын дизайны элементийг өөртөө шингээн SUV зах зээлд өрсөлдөх гэж байгаа нь маш анхаарал татаж байгаа юм. 1980 он гэхээр дөрвөлжин хэлбэр дүрс шууд санаанд бууж байна, харин одоо үед бөөрөнхий дизайн зонхилоод байгаа. Хуучны мода эргэн ирэх нь үү дээ...
Тус загвар нь 4 капитан суудал, багаажны нэмэлт суудалтай байх бөгөөд дээвэр нь хавтгай, С багана нь маш өргөн, крылоны хэмжээс бадриун зэрэг болсон нь харагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар тус загвар Bentley Bentayga загвартай өрсөлдөхүйц үнэ өртөгтэй байх төлөвтэй байна.
Компанийн цоо шинэ MLB Evo платформыг ашигласнаар цоо шинэ Porsche-д зориулагдсан хос турбо бүхий V8 хөдөлгүүр, ZF кропка суурилуулах боломжтой болж байгаа нь ирээдүйн Cayenne загвартай шууд өрсөлдөх чадвартайг илэрхийлж байна.
Мөн нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь 2025 онд АУДИ-ийн борлуулалтын 15%-ийг цэвэр цахилгаан хөдөлгүүртэй загвар эзэлнэ гэсэн төлөвлөгөө бий. Тэгэхээр тус загвар EV хөдөлгүүрийн сонголттой байх төлөвтэй байгааг шинжээчид гаргаад байгаа.