ХУЯГТАЙ МЕРСЕДЕС-БЕНЗ G63 AMG 6X6-Г DARTZ ТАНИЛЦУУЛЛАА

Латви улсаас гаралтай тюнингийн Dartz копмани Монголд ганц байдаг, дэлхийд жилд ердөө 30-40 ширхэг үйлдвэрлэгддэг Мерседес-Бенз G63 AMG 6x6 загварын хуяглагдсан хувилбарыг танилцууллаа. Энэхүү хуяглагдсан загвар нь өнгөрсөн жил гарч байсан Die Hard кинон дээрх Cougar 6x6 MRAP хэмээх хүчирхэг хуягтай автомашинтай ижилхэн дизайнтай болсон ба B8 түвшингийн бүрэн хуягтай юм байна.

Улмаар 5.5 литрийн V8 хос турбо бүхий хөдөлгүүрийн чадлыг 1019 морины хүч болон 1,000 Нм эргүүлэх хүчтэй болгосон бөгөөд жингийн хувьд стандарт хувилбар нь 3,850 кг байдаг бол хуяглагдсан хувилбар нь 5,000 кг болж хүндэрчээ. Харин үнийн тухайд хуяглагдаагүй энгийн хувилбар 1.5 сая евро байдаг бол хуягтай хувилбар 2.4 сая еврогоор үнэлэгдсэн байна.