MERCEDES-BENZ E-CLASS

E-CLASS  W210 (1995-2002)

W210 загвар нь 10 жилийн турш хийгдсэн W124 загварын бүрэн шинэчлэлт гэгдэн 1995 онд мэндэлжээ. Тухайн үедээ дугуй хэлбэртэй 4 ширхэг гэрэл нь онцлог байсан. Урд тэнхлэг 124 ийнхөөс арай өөр, страт хэлбэрээс хос гартай пүрш нь тусдаа болжээ. Жолооний механизм нь уламжлалт араан харьцаатайгаас рак & пинион гэсэн хэвтээ цилиндр маягийн болжээ. Мөн хажуу хаалганаас гардаг аюулгүйн дэр нь дэлхийд анхных нь болжээ. Аюлгүй байдлын хувьд сайжирсан төдийгүй салоны зай ихэсссэн байна.

Дунд талын хайрцаг нь хөргөгчтэй болж, арын зорчигчдод зориулсан агааржуулагчтай болжээ. CD-ROM-той навигацийн систем ба автоматаар гэрлийн гялбааг бууруулдаг толь нь стандартаар тавигдах болсон байна. 210-т 114 загвараас гарсан дээвэр нь онгойдог кабриолет, купе загваруудыг хийхээ больсон байна.

Харин оронд нь W202 дээр суурилсан CLK шинэ загварыг тусад нь зохион бүтээжээ. 210 ийн томоохон өөрчлөлт гэвэл бензиний савыг өөрчилсөн, мөн 210 суурин дээр Крайслер 300С загварыг гаргажээ.

  1. 1995 он 8 сард цуваа 4 цилиндртэй E230, цуваа 6 цилиндртэй E320, 11 сард арьсан суудал, люктэй E320 авангард загварууд гарчээ.
  2. 1996 он 10 сард тансаг үнэтэй загвар болох V8 хөдөлгүүртэй E400 авангард загвар гарчээ.
  3. 1996 он 11 сард 210 загварын стэйшн вагон болох E230STATION WAGON гарсан.
  4. 1997 оны 8 сард цуваа 6 цилиндртэй хөдөлгүүрүүдийн үйлдвэрлэлийг зосоож бүх загварууддаа V хэлбэрийн хөдөлгүүрүүдийг тавьж  эхэлсэн байна.
  5. 1998 оноос хаалганы цонхон талын аюулгүйн дэрийг ашиглаж эхэлсэн. Мөн стэйшн вагон E450- д сайжруулалт хийжээ.
  6. 1999 оны 10 сард нийт загварт хэсэгчилсэн өөрчлөлтийг хийсэн. Үүнд голчлон гадна талын үзэмжид анхаарсан байна.
  7. Ард талын төрх болон хойд талын гэрлүүдийн дизайныг өөрчилж, дохионы гэрлийг хаалганы толин дэр байрлуулжээ.
  8. Салоны дотор шинэ загварын навигацын систем төлөвлөсөн.
  9. 2000 онд 2.4 литрийн хөдөлгүүрийг 2.6 литр болгосон боловч машины загварын 240 гэсэн ялгах тоог өөрчлөөгүй байна.
  10. Мөн хаалга онгойлгох алсын удирдлагыг жижиг болгожээ.
  11. 2001 оны 4 сард AMG брэндийн тоноглолуудыг хийсэн  E320, E430 загварууд гарлаа. 6 сард Е240 авангард лимитэд гэсэн цөөн тоогоор үйлдвэрлэсэн загварыг гаргажээ.
E-CLASS W211 (2002 он-2006 он)

2002 онд гарсан 3-р үеийн энэ загвар нь өмнөх загварыг бодвол шинэлэг бөгөөд мөлгөрдүү бөмбөгөр хэлбэртэй болсон байна. Урьдын байсан 4 ширхэг дугуй хэлбэрийн гэрэл нь үл ялиг томорсон боловч урд талаасаа түрүү загвараас нь ялгахад тийм ч амар биш. Хөдөлгүүр ба хүч дамжуулах анги нь өмнөх 210 загвараас авсан бөгөөд PRECRASH SAFE хэмээх аюулгүйн систем мөн бороотой болон ус туулсан зэрэг тоормосны диск, норсон үед тоормозны диск болон накладны усыг шавхах SBC (Sensotronic Brake Control) суурилуулжээ.

Энэ нь жолооч хөлөө хаазнаас авахад автоматаар наклад дискэнд хүрч норсон тоормозны дискний усыг шавхарч хатаадаг. Гэвч энэхүү систем нь янз бүрийн дуу гарах их хурд авах үед мэдрэхээ болих зэрэг дутагдалтай талууд ажиглагдсан учраас 2 дахь хэсэгчилсэн өөрчлөлтөөр SBC системийг тавихаа больсон.

Мөн энэ удаад олон электрон системүүд хэрэглэсэн нь хэрэглэгчдэд төвөг учруулж байснаас америкт борлуулалт буурч байсан байна. Мөн 211-д  HDD бүхий навигацын систем iPod -ын оролт зэргийг хамгийн сүүлийн шинэчлэлтийн үед хийсэн нь хэт оройтож олон хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэнгүй. 211 загварт купе загвар гарсангүй, харин түүн дээр суурилсан 4 хаалгатай купе гэгдэх CLS гэх шинэ загвар 2005 онд төрөн гарсан байна.

  1. 2002 он - Загварын бүрэн шинэчлэлт E240, E320 avant-garde, E500 avant-garde худалдаанд гарав.
  2. 2002 он 12 сар - E55 AMG загвар гарав.
  3. 2003 он 1 жилийн дараа STATION WAGON загвар гарав. E240 STATION WAGON, E320  STATION WAGON AVANT-GARDE худалдаанд гарав.
E-CLASS W212 (2009 оноос)

W212 загвар нь W211 загварын дараагийн шинэчлэгдсэн модель болон 2009 онд үйлдвэрлэгдэж эхэлжээ. W210 загвараас үргэлжилсэн урд талын 4 нүдэт их гэрэл нь энэ удаад хэлбэрээ өөрчилж дөрвөлжин зуйван хэлбэртэй болсон байна. Анх 2009 оны Детройтын мотор шоуд анх тавигдсан байна.

Удалгүй 7 сард CLK хэмээх E классын 2 хаалгатай купе загвар гарчээ. 2010 оны 2 сард вагон буюу комби загвар худалдаанд гарсан. Хөдөлгүүр хүч дамжуулах анги нь үндсэндээ W211 загвараас тэр чигээр нь авсан бөгөөд харин S классаас COMMAND SYSTEM-ийг авчээ. Аюлгүй байдлын хувьд  урд хажуу гэх мэт 9 аюулгүйн дэртэй болжээ. Мөн NECK PRO, ACTIVE HEAD REST, ACTIVE BONNET, ADAPTIVE HIGH BEAM SYSTEM, ATTENTION ASISTANT зэрэг олон туслах функцуудыг хийсэн.

Үйлдвэрлэгчийн нэмэлт тоноглолоор шөнийн цагт туслах NIGHT VIEW ASIST PLUS, автоматаар эгнээ барих LANE KEEPING ASIST зэрэг S класст байдаг нэмэлтүүдийг суурилуулжээ. Харин купе загвар нь сэданы E классаас биш С классын суурин дээр хийгдэн W204 кодтойгоор үйлдвэрлэгдэж эхэлсэн. Кабриолет буюу дээвэр нь онгойдог загвар нь мөн гарсан. 2009 онд анх гарснаас хойш E350 avant-garde, E550, E300, E300 avant-garde E350 COUPE, E550 COUPE, E63 AMG, E250 CGI,  E350 4MATIC avant-garde, E250 Blue Efficiency гэсэн загваруудыг гаргасан.

2010 оноос station wagon буюу комби загвар нь шинэчлэгдэн гарсан байна. Үүнд E250 blue efficiency station wagon, e300 station wagon, e350 blue efficiency station wagon, e350 avant-garde, e350 4matic, e550 station wagon avant-garde.

2010 оны 4 сараас кабриолет буюу дээвэр нь нээгддэг загварыг худалдаанд гаргажээ. Хөдөлгүүрээс гарах хорт хийн хаягдлыг 75%-иар бууруулсан байна. Наймдугаар сараас седан болон вагон загваруудад AMG-д хийж байсан диодон гэрэлийг нэмж, манангийн гэрлийг их гэрэлд нэгтгэж өгсөн байна.

Нэмэлт хэрэгслүүдээс хэрэглэгчидэд өөрсдөө сонголт хийх боломж олгох зорилгоор E350 PACKAGE –ийг санал болгожээ. Мөн E550 AVANT-GARDE-д зориулсан EXCLUSIVE PACKAGE–ийг гаргажээ. E63 AMG-д  ARTICO фирмийн урд хянах самбар, карбон материалыг ашигласан AMG CARBON  EXTRA PACKAGE-ийг гаргажээ.