САР ЛУУ ИРЖ ОЧИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАМЫГ ТУУЛСАН G-CLASS

Өдгөө 77 насыг зооглоод буй энэ эрхэмийг Gunther Holtorf гэдэг. Тэрээр өөрийн талийгаач эхнэр болох Christine-тэй 26 жилийн туршид дэлхийн 215 гаруй орноор аялсан ба үүний дотор бидний эх орон ч байдаг юм билээ.

Одоогоос 26 жилийн өмнө 1988 онд цоо шинэхэн дизель хөдөлгүүртэй Mercedes-Benz G-Class 300GD загварыг худалдан авч өөрийн адал явдалыг эхлүүлсэн ба уг машинаараа дэлхийгээс сар хүртэл аялаад ирэх дайны буюу 850,000 км замыг туулжээ. Үүний 250,000 орчим км зам нь хүндхэн оффроад зам байсан гэдгийг явсан замаас нь харвал хэнд ч ойлгомжтой байгаа юм.

Жи-Классын хувьд байнгын 500 кг ачаатай энэ их урт замыг амжилттай туулна гэдэг үнэхээр Герман бурхадын гайхамшгийг бишрэхгүй байхын аргагүй санагдаж байна.

Мерседесийн мэдээлснээр Жи-ийн явах эд анги болон кузов европын нөхцөлд ойролцоогоор 2.5 сая км замыг асуудалгүй туулна гэсэн үг худлаа биш нь эндээс батлагдана. Holtof өөрийн Жи Вагенийг ОТТО гэж нэрлэсэн бөгөөд явах эд анги, кроп, тэнхлэг нь бүгд үйлдвэрийн оригналаараа байгаа гэж ярилцлагадаа онцолсон байдаг.

Анх Holtof Мерседесд итгэн худалдан авахад нэг зүйл маш ихээр нөлөөлсөн байдаг тэр бол "Хаана G байна? Тэнд зам байна!". Энэ үгний утгийг амьдрал дээр амжилттай шалгасандаа мөн шалгуулсандаа үйлдвэрлэгч хэрэглэгч 2-уулаа сэтгэл ханамжтай байгаа...

Түүхийн гэрч болсон уг машиныг 10 сарын 21-нд Гиннест бүртгүүлж Мерседесийн түүхийн музейд байрлуулах ба Жи-Классд бүрэн итгэж, жаргал зовлонгоо хамт хуваалцсан үнэн хэрэглэгчдээ хүндэтгэл үзүүлэн Мерседес компани цоо шинэ 35 жилийн тусгай хувилбарын Жи-г бэлэг болгон өглөө. Алтан шар зам нь өлзийтэй байг ээ!