УХААЛАГ СУЛ ЗОГСОЛТЫН ИДЭВХГҮЙ СИСТЕМ

Хөдөлгүүр сул ажиллах горимын үед шатахуун зарцуулна гэдэг хамгийн үр дүнгүй хэмнэлт мөнөөс мөн. Тэгвэл энэ байдлыг шийдэх хөдөлгүүрийн стоп/старт системийг ашиглаж эхэлсэн байдаг. Уг системийг хамгийн анх 1983 онд зөвхөн Европт худалдаанд гарсан Вольксваген Polo Formel E загварт ашигласан бөгөөд хөдөлгүүрийн халууны хэмийг бууруулахгүйгээр шатахууныг хэмнэх боломжтой болж байгаа нь түүнийг авто үйлдвэрлэгч нар ашиглах нэгэн том шалтгаан болж байна.

Хөдөлгүүрийн хэм буурснаар илүү их шатахуун зарцуулдаг бөгөөд стоп/старт систем нь хөдөлгүүрийн шатахуун идэлтэд өөрчлөлт үзүүлдэггүй ажээ.

Ерөнхийдөө ажиллагаа нь хайбрид системтэй төстэй. Автомашин зогсох үед хөдөлгүүрийн компьютер очлуур болон шатахууны тэжээлийг автоматаар тасална. Систем нь жолоочийн хаазан дээр хөлөөр гишгэх үед, авцуулах холбоог залгах үед дахин тэжээлийг залгадаг байна. Ажиллах зарчим нь ердөө л энэ юм.

Ингэснээр мэдээж хөдөлгүүрийн асах унтрах цикл ихэснэ, үүнийг дагаад хөдөлгүүр унтарсан үед автомашины цахилгаан хэрэглээг баттерэй хангах амин чухал үүргийг хүлээж авдаг байна. Гэхдээ стоп/старт системийн туслалцаатай маш хялбархнаар шатахуун хэмнэх нь үнэхээр давуу тал юм шүү.

Мазда компани 2008 оны үед өөрсдийн ухаалаг сул зогсолтын идэвхгүй системийг олон нийтэд танилцуулж байсан. Уг Smart Idle Stop System буюу SISS нь поршенг бэлэн байдалд, зогсоож шаардлагатай үед цахилгаан стартер моторын туслалцаатай эргүүлж түлш гал 2-ыг зэрэг өгснөөр 0.35 секундэд тэсрэх бололцоог олгодог байна.

Энэхүү системээр Мазда компани замын бөглөрөл ихтэй хотуудад шатахууны хэрэглээг 10% багасгах боломжтой хэмээн үзэж байгаа ажээ.