ЯАГААД G-CLASS-ИЙГ БАРТААТ ЗАМЫН ХААН ГЭХ БОЛОВ?
Мercedes-Benz ийн алдарт G-Class загвар гараад хэдийнээ 35 жилийн нүүрийг үзжээ. Тэгвэл энэхүү түүхэн хувьслын явцад алдарт загвар маань ямар түүхийг туулж өнөөгийн өнгө төрхөө олсныг сонирхоцгооё.
Дэлхийд шалгарсан SUV ангиллын цөөхөн машинууд бий. Үүнд дэлхийн 2-р дайны үеийн Jeep Wrangler, Toyota Land Cruiser, Land Rover гэх мэт цөөхөн хэдэн загварыг нэрлэж болно.
Цэргийн зориулалт бүхий автомашинаас тоотой хэдхэн загвар л тансаг зэрэглэлийн SUV ангилалд шалгарч үлджээ. Тэдгээр машинуудын нэг нь Mercedes-Benz Geländewagen буюу G-wagen юм. Хожим буюу 1998 онд нэрийг богиносгож G-Class гэх болсон.
БАРТААТ ЗАМЫН ХААН БОЛОХ ЭХЛЭЛ
1970 оны эхээр Иран улсын Шах (Тэр үед Меrcedes компанийн ихэнх хувьцааг эзэмшиж байсан)-ын захиалгын дагуу цэргийн зориулалт бүхий машин бүтээх шаардлагатай болсноор G-Class төрөх болжээ.G-Class загварыг анх үйлдвэрлэхдээ л цэрэг арми болон иргэдийн хэрэгцээнд ашиглаж болохоор бүтээсэн нь түүний бусдаас ялгагдах хамгийн том давуу тал байлаа. Тиймээс 1979 онд иргэний зориулалтаар олноор үйлдвэрлэж зах зээлд гаргасан байдаг аж.
Хамгийн анхны загварыг 1974 онд гаргаж Германы бүхий л нүүрсний хүнд замаар явуулж туршилт хийсэн ба дараа нь Сахарын элсэн цөл хүйтний оргил Антарктидад туршиж байжээ. Шинэ загварыг гаргахын тулд тэд шинэ үйлдвэрлэлийн шугамыг 4 жилийн турш Австрийн Граз хотод барьж байгуулан Steyr-Daimler-Puch үйлдвэрт нэг бүрийг гар аргаар угсарч үйлдвэрлэсээр 1979 онд анхны бэлэн болсон загварыг гаргаж байжээ.
Анх үйлдвэрлэлд нэвтрэхдээ тэнхлэг хоорондын зай 2400мм буюу 2 хаалгатай мөн арай урт буюу 2850мм урттай 4 хаалгатай хоёр төрлийн кузовын загвартайгаар үйлдвэрлэж байв.
Цэрэг дайны зориулалтаар ашиглахаар бол хойд цонхгүй загвар болох Kastenwagen (манайхны хэлдгээр цонхгүй ачааны микро шиг) гарсан юм. Энэ загварыг гаднаас нь харвал яг л дөрвөлжин хайрцаг гэсэн үг. Үйлдвэрлэж байсан Жи-Классуудын мотор, кроп буюу хүч дамжуулах эд ангиудыг Германчууд өөрсдөө хийж, явах эд ангийг Австрийн цэргийн техникээс ашиглаж байсан нь илүү бат бэх, хаана ч ямар ч нөхцөлд явах чадвартай болгосон.
G-Wagen 460, 461 гэсэн 2 загвараар үйлдвэрлэгдэж байсан
Анхны 460 кузовтой загвар бол энгийн иргэдэд зориулсан загвар юм. Puch-G нэрээр Австри, Швейцарь, болон Зүүн Европын орнуудын зах зээлд гарсан хэдий ч ард түмэн худалдаж авахад дэндүү үнэтэй, салон нь маш уйтгарын загвартай зэргээс болоод борлуулалт нь өсөхгүй байв.
2 жилийн дараа 460 кузовын загварыг дахин шинэчилж Air-Condition, нэмэлт түлшний банк, их гэрлийн төмөр хамгаалалт, болон автомат кроптой зэргийг суурилуулж өгснөөр худалдан авагчдийн анхаарлын төвд ахин орох болжээ. Ингэж сайжруулагдан явсаар байгаад 1982 онд түүний мотор сайжруулалт хийж хуучны карбюраторыг халж шинэ үеийн инжекторыг суулгаж, өргөн дугуйтай тавьж, урд суудлыг суухад илүү тухтай болгож өгчээ.
Цэргийн зориулалтаар гаргасан 461 загвар гарсан даруйдаа дэлхийн 60 гаруй орны цэргийн албанд ашиглагдах болсон байна. 461 загварыг цэрэг, эмнэлэг, гал унтраах ангид өргөнөөр ашиглаж байлаа. Сүүлд ажилчдад зориулж 461S загварыг хүртэл гаргаж байжээ.
Жилээс жилд G-ийн явах эд ангийг сайжруулж, анхны жижиг багтаамжтай 4 цилиндртэй хөдөлгүүр яагаад өнөөдөр 12 цилиндр болтлоо өөрчлөгдөх болсон юм бол. Яагаад дэлхий даяар хүмүүс энэхүү машинд дуртай байгаад байна вэ? Яагаад бартаат замын хаан гэж нэрлэх болов? энэ бүгдэд G-Class аар 26 жил аялахдаа нийт 850.000 км замыг туулсан Gunther Holtorf-ийн жишээ тод хариулна гэдэгт итгэлтэй байна. Энд дарж уншина уу.
Эх сурвалж: www.cardoctor.mn