ЦАХИЛГААН G-CLASS ТАНИЛЦУУЛАГДЛАА

Дэлхийд анх удаагаа бидний сайн мэдэх Жи Класс загварыг Крэйсэл компани цахилгаан хөдөлгүүртэй болгон танилцууллаа. Эхний ээлжинд хуучин Калифорни мужийн мээр Arnold Schwarzenegger туршиж үзсэн бөгөөд Миний мөрөөдөл биеллээ, ийм хурдан офф-роад машин байх боломжтой гэж үү? хэмээн дуу алдсан юм.

Харин ойрын хугацаанд тэрээр Лос Анжелест туршилтыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Үндсэн суурь нь G350d загвар бөгөөд түүнийг цахилгаан хөдөлгүүртэй болгосноор 300 км зайг бүтэн цэнэгээр туулах боломжтой болсон. Батарейн хувьд 80 кВатт/ц чадалтай бөгөөд нийт жин нь 510 кг аж.

Батарэйг 2 хувааж байршуулсан ба нэгийг нь капот доор, нөгөөг нь хойд дугуйн хооронд хуучин бензин бакны оронд байршуулсан гэнэ. Ингэснээр тав тух, оффроад чадвар нь огт алдагдаагүйг цохон тэмдэглэсэн.

Хэд хэдэн цахилгаан мотор, жижигрүүлсэн араа зэргийн тусаар 490 м.хүчийг гаргаж 183 км/ц хурдлах боломжтой болсон байна. Харин 100 км/ц хурдыг 5.6 секундэд авч ердөө 25 минутын дотор батарэйн 80% цэнэглэгдэх боломжтой болжээ.